Image description
Монголбанк 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 20.5 тн үнэт металл худалдан аваад байна.. Аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанкинд худалдах хүртэл (сорьцын шинжилгээний хариу гарах болон бусад шалтгаанаар) ажлын 3 өдөр хадгалуулдаг байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, харилцагчид хүсэлт тавьж байгаа нөхцөл байдлыг харгалзан дээрх хугацааг 1 сар болгон сунгаж, холбогдох журамд өөрчлөлт орууллаа.
Монголбанкны Эрдэнэсийн сан, Үнэт металлын сорьцын хяналтын газар нь хэвийн горимоор ажиллаж байна. Эрдэнэсийн сан нь нийслэлийн Шуурхай штабаас тогтоосон автомашин, нийтийн тээврийн зорчих цагийн хязгаарлалтын хүрээнд буюу ажлын өдрийн 8:00-10:00 цагийн хооронд харилцагчдаас үнэт металл хүлээн авч байна.
Шаардлагатай тохиолдолд харилцагчид дараах утсанд хандан мэдээлэл, лавлагаа авна уу:
Монголбанкны Эрдэнэсийн сан -Утас: 329677
Үнэт металлын сорьцын хяналтын газар - Утас: 75778430