Image description

Сүүлийн үед сумогийн ертөнцөд олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал боллоо. Тодруулбал Монгол Улсын харцага Л.Бадарчийн хүү Дашням Японы ТАКАСАКА галын дэвжээний тэргүүн багш боллоо. Түүний хувьд 1981 онд төрсөн, мэргэжлийн сумод барилдсан цагаасаа багагүй амжилтыг үзүүлж сэкиваки цолыг хүртэж улмаар 2017 оны 5 дугаар сард зодог тайлсан билээ.  Дашрамд сонирхуулахад тус дэвжээнээс 9 аварга Yokozuna төрөн гарсан байдаг. Мэргэжлийн сумогийн сэкиваки Асасэкирюү Таро нь 2017 онд Япон улсын иргэн болсон бөгөөд Нишикижима ояката нэрээр сумогийн холбоонд үлдэж Такасака дэвжээг ахлахаар болжээ.