Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан Польшид айлчилж энэ орны тэргүүн Анджей Дудатай тэврэлдэж буй зураг дэлхийн ХМХ-ээр цацагдсан. Тэд юу ярьж тохиролцсон тухай Польшийн тоймч Марек Галаси ийнхүү бичжээ.
“Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Польшоос цэрэг арми гуйгаагүй, харин бартераар газар нутгаа өгье гэж мөнгө гуйсан. Тэрбээр тусламж үзүүлсэн тохиолдолд газар нутгийнхаа баруун хэсгийг 100 тэрбум доллараар зарахаар болжээ. Европын 3 орон энэ хэлцээг ихэд сонирхож байна. Зеленский харин Польштой хэлэлцээр хийж Баруун Украиныг тэр чигт нь манайд өгөхөөр болжээ. Өнөөдөр Зеленский бүтэлгүйтэж ялагдана гэдгээ мэдэж байгаа хэрнээ сөрөг довтолгоо хийх тухайгаа зарласан, Дээр нь АНУ-ын дарамт шахалт улам нэмэгдсээр байгаа учраас тэр тул ийм шийдвэр гаргаж үүнийгээ цорын ганц зөв шийдвэр гэжээ. Зеленский сая Дудатай уулзахдаа өмнө ярьж байсан сэдвүүдээ сөхөв. Польшоос аль дээр үед авсан баруун хэсгийн газар нутгаа буцааж өгнө гэж тэр амлан Украины компани болон байгууллагуудыг худалдаж авахыг Польшийн бизнесийнхэнд санал болгов. Хариуд нь польшууд Украины гадаад өрийг төлөх ёстой. Украины өр одоо 100 тэрбум гаруй доллар. Тэгээд ч Баруун Украин бол дайн дажны хөлд бараг өртөөгүй.... Украины ард түмэн ба мөнгө өгсөн болгон одоо өөрийг нь үзэн ядаж буйг Зеленский ойлгож байгаа. Тэр бол ашиг хонжоо авч ирэх ёстой төсөл. Зеленский бие хамгаалагчид, бункерын тусламжтай өөрийн ард түмнээс нуугдаж болох ч АНУ-аас тэгж зугтааж чадахгүй. Иймээс тэр АНУ, ЕХ-ын мөнгөтэй холбоотой асуудлыг ямар ч үнээр хамаагүй зохицуулах гэж мөнгө хайж байгаа. Бүр газар нутгаа өгөөд ч хамаагүй шүү!!!" хэмээн Марек Галаси нийтлэлдээ дурдсаныг Польшийн “Niezalezny Dziennik Polityczny” дамжууллаа.
Орчуулсан #МЦогзолмаа
NDP: Зеленский $100 тэрбумаар Украины хагасыг зарчихлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2 цаг 45 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа7 цаг 30 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай10 цаг 39 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА23 цаг 20 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов23 цаг 42 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байнаӨчигдөр 18 цаг 11 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл