АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсонд ярилцлага өгчээ.
Асуулт: “Умардын урсгал” байгалийн хийн хоолойг хэн дэлбэлсэн бэ?
Трамп: Би өөрийн оронд таагүй юм болохыг хүсэхгүй байгаа учраас энэ асуултад хариулахгүй. Хэн дэлбэлээгүйг л хэлье, Орос. Бүгд л Оросыг буруутгаж өөрийн хийн хоолойг дэлбэлсэн гэж байгаа. Гэвч Орос бишээ.
Асуулт: Дэлхийн лидерүүдийн талаарх таны бодол?
Трамп: Орос ба Хятад, Умард Солонгосын төрийн тэргүүнүүд бол улстөрчдөөс хамгийн ухаантай. Тэд бүгд шилдэг, өөрсдийн “тоглоом”-д үнэн мундаг. Манай улстөрчид тийм биш ээ, хэзээ ч тийм байгаагүй. Ким Чен Уны тухай хүмүүс элдэв юм ярьдаг. Гэвч тэр үнэндээ маш ухаалаг.... Тэр маш эрт, залуудаа эрх мэдлийг атгасан, 23-24-тэйдээ. Одоо тэр улс орноо бүрэн хянадаг. Энэ үнэхээр амаргүй зүйл. Харин Путины тухайд тэр ч бас их ухаантай.... Би Путинтэй хэлэлцээр хийж бхдаа түүнийг Украинд хайртай болохыг, бас энэ орныг Оросын 1 хэсэг гэж үзэж буйг нь олж харсан. Би Путинд "Гэхдээ намайг Ерөнхийлөгч байгаа цагт тийм юм болохгүй" гэж хэлсээн.
Асуулт: Та Ерөнхийлөгч байхдаа Оростой ил дайтах буюу хүйтэн дайн хийх юм бол тэднийг Хятадтай эвсэл байгуулахад хүргэнэ гэж сэрэмжлүүлсэн байх аа?
Трамп: бывший президент США: Сэрэмжлүүлсээн... тэгээд бид хамгийн хүчирхэг үндэстэн байхаа болино гэсэн. Гэхдээ бидэнд илүү ноцтой асуудал бий, зэвсэглэл.... Орос өнөөдөр ч зэр зэвсгээ үйлдвэрлэж нэмж нөөцөлсөөр байгаа... Харин манайх байхгүй... бид жирийн зэр зэвсгээ Украинд өгчихсөн.... Одоогийн зэвсэглэл маш хүчирхэг, Дэлхийн II дайны үеэс огт өөр. Дэлхийд өмнө нь байгаагүй тийм зэвсэглэл одоо манайд, бас тэдэнд бий. Би цөмийн зэвсгийн тухай ярьж байна. ОХУ ба АНУ-ын зэвсэглэл ойролцоо, жишихүйц. Бид бол цөмийн хүчирхэг гүрнүүд. Харин Хятадынх арай бага, гэхдээ тэд 5 жилийн хугацаанд бидэнтэй эн зэрэгцэж ирнэ.
Асуулт: Хүмүүсийн төсөөлж буйгаас ч илүү хүчирхэг үү?
Трамп: Тийм ээ, хүмүүсийн төсөөлснөөс ч хүчтэй. Олон жилийн өмнө Хирошима, Нагасакад дэлбэрсэн атомын бөмбөгийг 500 дахин үржүүл. Дэлхийн дулаарлын тухай ярьж ойрын 300 жилд далайн түвшин 3мм өснө гэж сэрэмжлүүлж байна. Гэвч хамгийн том асуудал бол “цөмийн халуурал”, гэтэл хэн ч энэ тухай ярьдаггүй. Экологийн тухай яриа ихэнхдээ дэмий зүйл. Ингэхэд байгаль орчныг хамгаалах тухайд хийсэн миний сайн ажлыг тооцон үзвэл би ямар нэг хэмжээгээр экологч хүн шүү. Манай гарагийн хамгийн чухал асуудал бол дэлхийн дулаарал биш ээ, харин “цөмийн халуурал”. Ганц галзуу хүн байхад л хангалттай, дэлхий урьд хожид үзэгдээгүй асар том асуудалтай тулгарна. Тэгээд ч энэ бол ердөө ганц секундийн хэрэг, 200-300 жил хүлээх шаардлагагүй.
Асуулт: Таны хэлсэн зүйл яг үнэн. Манай лидерүүд, бас ХМХ яагаад энэ тухай ярьдаггүй вэ?
Трамп: Яагаад гэвэл, тэд хангалттай ухаалаг биш, тэд үүнийг ойлгодоггүй. Харин Путин энийг ойлгодог, бид цаг үргэлж энэ тухай ярьдаг байсан. Миний авга ах Жон Трамп бол Массачусетын их сургуулийн агуу профессор, тэнд түүн шиг удаан ажилласан профессор байхгүй байх. 40 жил. Бид маш сонирхолтой яриа их өрнүүлдэг байсан. Тэрээр “Нэг л өдөр цөмийн чемодон бий болно, Нью-Йоркийг дэлбэлэх тийм цөмийн зэвсэгтэй чемодан” гэхэд би “Үгүй ээ, Жон ах аа тийм юм байх боломжгүй” гэж хариулсан. Гэвч түүний зөв байсан. Итгэмээргүй их хүчин чадал.... Эм шиг жижигхэн хэмжээтэй юм л олон он жилээр шумбагч хөлгийг ажиллуулдаг. Тиймээс хүмүүс Украины дайны тухай, Оросыг суларч доройтож байгаа гэж ярихыг сонсоод би... Алив, ер нь Украин устаж байгаа гэдгээс эхэлье. Хэрэв Путин цөмийн зэвсгийн 2-р төрлийг ашиглахаар шийдвэл.... энэ бол төгсгөл!!! Ойлгож байна уу?
Орчуулсан #МЦогзолмаа
Трамп: Дэлхийн дулаарлаас биш "цөмийн халуурал"-аас айх хэрэгтэй
2023-4-12
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.