Суданд цэргийн эргэлт гарсан тухай дэлхийн ХМХ шуугиж байна. "Арми ба тусгай ангийнхны мөргөлдөөн дэгдсэний дараа буюу 4 сарын 15-наас хойш 97 энгийн иргэн амь үрэгдсэн тухай Суданы тус орны Эмч нарын Үйлдвэрчний эвлэл мэдээлсэн. Тус орны нийслэл болон өөр хэдэн хотод байлдаан үргэлжилж байна" гэж “Agence France Presse” агентлаг дамжууллаа. Сөргөлдөгч талуудын гарз хохирлын тухай баталгаатай мэдээлэл алга, гэхдээ нийслэл Хартум хотын гудамжуудад цэрэг хувцастай олон цогцос харагдсан гэж орон нутгийн хүмүүс ярьжээ.
"Суданд иргэний дайн дэгдлээ. Тус орны арми ба тусгай элит ангийнхан (RSF) үнэндээ гадаадын мөнгөнөөс болж хоорондоо алалцаж байна. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ сайн сайхны төлөө биш гадаадын хөрөнгө оруулалтыг хянах эрхийн төлөө тэд тулалдаж байгаа. Суданы арми нь Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Бурханы талд зогсч байна, гэхдээ тэр өөрөө 2019 онд төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан юм. Харин түүний орлогч Мухаммед Хамдан Дагог нөгөө “RSF” нь дэмжиж байна. Судан бол нефть, алт, уранаар баялаг орон, иймээс Хятад ба Арабын баян орнууд хөрөнгө оруулж боомтуудыг шинэлчлэхэд бэлэн. Энд олон арван тэрбум долларын асуудал яригдаж байна. Нийслэл Хартум хотод байлдааны хүнд техник, цэргийн нисэх онгоц ашиглан маш том байлдаан дэгдсэн, бусад хотод ч тулаан болж байна. Олон улсын нисэх онгоцны буудлыг хааж Нил мөрөн дээрх гүүрүүдийг блокложээ. Ням гарагийн орой 100 гаруй хүн амь үрэгдэж олон хүн шархадсан, тэдний дунд энгийн иргэд олон байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ.... “RSF”-н отряд нь Ерөнхийлөгчийн ордныг булаан эзэлсэн бол арми нь Мероэ хот дахь тусгайгийнхны баазыг үнсэн товрог болгосон гэсэн мэдээ ирж байна” хэмээн Оросын тоймч Андрей Баранов бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Суданд мөргөлдөөний үеэр 97 энгийн иргэн амиа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой5 цаг 41 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв8 цаг 50 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна18 цаг 35 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Казахстан 18 шинэ хоттой болно84 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан47 үзсэн
-
УБ-т +5 градус0 сэтгэгдэл
-
Казахстан 18 шинэ хоттой болно0 сэтгэгдэл
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл