УИХ-ын өнөөдрийн /2023.04.21/ чуулганы нэгдсэн хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш 13 сая тонн нүүрс олборлож, 4,3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, төсөвт 1,5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мөн энэ хугацаанд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу нүүрсийг биржээр арилжаалж эхэлсэн нь өгөөжөө өгч, коксжих нүүрсний үнэ 110 ам.доллараас 182 ам.долларт хүрч, эрчим хүчний нүүрс 2020 онд 9 ам.доллароор худалдаалж байсан бол одоо 73 ам.доллар болж өссөн. Мөн "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК хоорондын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт хийсэн асуудал эцэслэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох 13.9 сая ам.доллар буюу төгрөгт шилжүүлбэл 48 тэрбумын өглөгийг барагдуулж бүрэн шийдвэрлэснээс гадна нийт 254.9 тэрбумын зардлын хэмнэлт үзүүлснийг хуралдаанаар онцоллоо. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн 57.5 хувь нь дэмжсэнээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэм болон Бүрэн эрхт төлөөлөгчийн хугацааг 6 сараар сунгалаа.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-Д ТОГТООСОН ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААГ 6 САРААР СУНГАЛАА
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2 цаг 14 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав15 цаг 35 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай19 цаг 20 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ23 цаг 29 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 07 цаг 57 мин
-
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнөУржигдар 19 цаг 07 мин
-
ЗГ-ын хуралдаанаар 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэУржигдар 17 цаг 14 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооУржигдар 17 цаг 13 мин
-
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааУржигдар 17 цаг 12 мин
-
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллааУржигдар 17 цаг 09 мин
-
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэУржигдар 16 цаг 39 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээУржигдар 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанУржигдар 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов2024-04-16
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа197 үзсэн
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ101 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа91 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ0 сэтгэгдэл
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа0 сэтгэгдэл
-
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл