Америк гүрний хамгийн алдартай тоймчдын нэг Такер Карлсон ажлаас халагдсанаас хойш анх удаа мэдэгдэл хийв. Тэрбээр 3 хоногийн өмнө “Fox News” телевизээс халагдсан билээ. Такер Карлсон “Би хэд хоног дуулиан шуугианаас хол байлаа. Энэ үеэр манайд сайн хүн олон байгааг жинхэнэ ёсоор би ухаарч ойлгосон. Жаахан завсарлага авсны дараа нэг анзаарсан зүйл гэвэл телевизээр гарч буй маргаан мэтгэлцээний дийлэнх нь итгэмээргүй тэнэг бөгөөд дэмий хоосон зүйлс аж. Хамгийн гол нь тэд бүгдээрээ тулгамдсан асуудлууд биш. Ямар ч ач холбогдолгүй, утга учиргүй. 5 жилийн дараа энэ хүмүүс байсан гэдгийг ч бид мартчихна. Энэ бүхэнд үргэлж оролцож байсан надад итгээрэй.... Улстөрийн 2 нам, тэдний ивээн тэтгэгчид нь өөрсдөд ашигтай зүйл дээр тохироогоо хийчихсэн. Энэ талаар ямар нэг яриа гарвал таслан зогсоохын тулд тэд идэвхтэй үгсэн хуйвалддаг. Шударга хүмүүс үнэнийг тайван, уур бухимдалгүй ярьж байхдаа хүчирхэг болдог бол тэдний амыг барихыг оролддог худал хуурамч хүмүүс харин өчүүхэн, сул дорой болж хувирдаг. Энэ бол Орчлонгийн мөнхийн хууль.... Үнэн бодит байдлыг ярьж болох газар энэ Америкт маш цөөхөн үлджээ, гэхдээ л бий. Би үнэнийг ярьсаар байх болноо. Та бүхэн миний энэ үгсийг сонсож байгаа цагт итгэл найдвар бий. Удахгүй уулзана аа” хэмээн мэдэгдлээ. Такер Карлсон: Үнэнийг хэлж ярьж болох газар энэ Америкт маш цөөхөн үлджээ, гэхдээ би ярьсаар байх болноо
#МЦогзолмаа орчуулав
Такер Карлсон: Би үнэнийг ярьсаар байх болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2 цаг 57 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа7 цаг 42 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай10 цаг 51 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА23 цаг 32 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов23 цаг 54 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байнаӨчигдөр 18 цаг 11 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл