Оросын алдартай уран гулгагчид Монголд хүрэлцэн ирлээ. Тэд 5 сарын 6-7-нд үзүүлэх тоглолт хийнэ.
Манай оронд ирсэн тамирчдын товч танилцуулга:
1. Камила Валерьевна Валиева 17 настай, татаар гаралтай, Олимп ба Европын аварга, Оросын 2 удаагийн аварга, спортын гавьяат мастер. Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) жагсаалтад 14-т бичигддэг.
2. Елизавета Сергеевна Туктамышева 26 настай, Дэлхийн алт мөнгөн медальт, Европ ба дэлхийн аварга, Оросын олон удаагийн аварга, спортын олон улсын мастер, ОХУ-ын спортын гавьяат мастер. “ISU” жагсаалтад 19-д орсон.
3. Аделия Тигранован Петросян 16 настай, Оросын Гран при, мөнгөн медальт. Өсвөр настны дэлхийн тэмцээний алт, мөнгөн медальтай. Дэлхийд анх удаа эмэгтэйчүүдээс дөрвөл риттбергер хийсэн. Уран гулгалтын түүхэнд анх удаа нэг хөтөлбөрт дөрвөл риттбергерийг 2 удаа хийж гүйцэтгэсэн. “ISU” жагсаалтын 119-р байранд явдаг.
4. Софья Дмитриевна Акатьева 16 настай, Оросын аварга. Өсвөр настны дэлхийн тэмцээний алтан медальтан, маш олон рекорд тогтоосон. Түүхэнд анх удаа нэг хөтөлбөрт дөрвөл үсрэлтийг 3 удаа гүйцэтгэсэн, мөн Люгийн дараа нэг хөтөлбөрт дөрвөл үсрэлтийг гурвал аксельтэй хийсэн 2 дахь уран гулгагч. “ISU” рейтингийн 61-т жагсдаг.
5. Евгений Станисла́вович Семененко 20 настай, Орос ба дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер. “ISU” жагсаалтын 22-т орсон.
6: Дмитрий Сергеевич Алиев 24 настай, Европын алт мөнгөн медальт, Оросын алт мөнгөн медальтай. Олон улсын Залуусын тэмцээний Гран при, Олон улсын Олимпийн тэмцээний мөнгөн медальт. “ISU” рейтингт 41-р байранд жагсдаг.
7. Марк Валеерьевич Кондратюк 20 настай, Олимп ба Европ, Оросын аварга. Спортын гавьяат мастер, олон улсын мастер. “ISU”-н 18-р байранд бичигддэг.
8. Петр Олегович Гуменник 21 настай, Оросын мөнгөн медальтан, Гран при шагналтан, “Rostelecom Cup”-н мөнгө, Өсвөр настны дэлхийн мөнгөн медальтан. “ISU”-н 63-р байранд явдаг.
9 -10. Хос гулгагч Анастасия Мишина (22 настай) ба Александр Галлямов (24 настай): Олимп болон дэлхий, Европ, Оросын аварга. “ISU” жагсаалтын 2-т орсон.
11-12. Хос гулгагч Евгения Тарасова (29 настай) ба Владимир Морозов (31-тэй): Олимпийн мөнгө, Европын алт ба мөнгө, дэлхийн мөнгө хүрэл медальтай, Оросын олон удаагийн аварга. “ISU” рейтингийн №1-т бичигддэг тамирчид.
13-14. Хос гулгагч Александра Бойкова (21 настай) ба Дмитрий Козловский (24-тэй): Европ ба Оросын аварга, дэлхийн мөнгө, Европын хүрэл медальтан. “ISU” жагсаалтын 6-р байранд яваа.
15-16. Хос гулгагч Виктория Синицына (28 настай) ба Никита Кацалапов (32-той): Олимп, Дэлхий, Европ, ОХУ-ын аварга. “ISU” рейтингийн 1-т бичигддэг.
#МЦогзолмаа орчуулав