Америкт дахиад бөөн хүн буудсан хэрэг гарсан тухай "BBC News" мэдээллээ. Техас мужийн Даллас хотоос 32км зайтай Аллен хотын худалдааны төвд бямба гарагт 9 хүн буудуулж нас барсан, 7 хүн шархаджээ. “Буутай этгээд өөрөө хэргийн газар дээр буудуулж үхсэн. Одоогийн байдлаар түүнийг ганцаараа байсан гэсэн мэдээлэл бий” хэмээн Коллин тойргийн Шерифийн газар мэдэгдсэн. Шархадсан хүмүүсийн дунд 5 настай хүүхэд байгаа тухай орон нутгийн ХМХ мэдээлсэн бол Аллен хотын Цагдаагийн газрын дарга Брайан Харви “Худалдааны төвд нэг цагдаа буун дуу гарахыг сонсоод юу болохыг тодруулахаар гүйж очсон. Тэгээд буудалцаан эхэлж улмаар сэжигтэн этгээдийг буудан хороосон” хэмээжээ. “Зэвсэглэсэн этгээд шууд л дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс рүү замбараагүй буудаж эхэлсэн” гэж гэрчүүд ярилаа. Өөр нэг гэрч “Буудагч этгээд тас хар хувцастай, өвч бүрэн зэвсэглэсэн байсан... “AR-15” винтовктой” гэсэн бол нөгөө нь “10 орчим удаа буун дуу гарахыг би сонссон, дараа нь дахиад 10-15 удаа буудсан. Тэр хав хар хувцастай, сум нэвтрэхгүй хантааз өмссөн байв. Тэр зүгээр л хүмүүс рүү буудсаар л байсан” гэжээ.
Аллен хотын Гал түймэртэй тэмцэх албаны дарга Жонатан Бойд “Худалдааны төвөөс олон зуун хүнийг яаралтай гаргаж аюулгүй газарт аваачсан. Амь үрэгдсэн хүмүүсийн зарим нь хүүхдүүд, ер нь 5-51 насныхан. Газар дээрээ 7 хүн өнгөрсөн (1 нь буудсан этгээд), 2 нь эмнэлэгт очоод нас барлаа. Шархадсан 7 хүний 3-ын бие хүндхэн байгаа” хэмээжээ. “Хэргийн газарт бичлэг хийсэн иргэд Холбооны мөрдөх товчоотой холбоо барьж авчирч өгнө үү. ХМТ-ы ажилтнууд баримт нотолгоо цуглуулж байгаа” гэсэн уриалгыг тус нутгийн Цагдаагийн газар гаргасан байна.
Аллен хотод 105 мянган хүн амьдардаг. Техаст 21 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй бол гар бууг зөвшөөрдөг, тусгай зөвшөөрөлгүй. Иймээс эндхийн насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь буутай явдаг, тэр бүү хэл винтовк болон зарим бууны зөвшөөрөл авахад тавих хязгаарлалт маш цөөн. Техасын амбан захирагч Грег Эбботт “Үгээр илэрхийлшгүй эмгэнэлт явдал боллоо. Өөрийн зүгээс чадах бүх тусламжийг орон нутгийн эрх баригчдад үзүүлнэ” гэж мэдэгдэв.
“2023 он гарснаас хойш АНУ-д хүмүүсийг бөөнөөр буудсан ийм хэрэг 198 удаа гарчээ, хамгийн багаар бодоход. Энэ бол сүүлийн 7 жилд байгаагүй өндөр үзүүлэлт” хэмээн “Gun Violence Archive” ТББ-н мэдээллээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ-ын худалдааны төвд 9 хүн буудуулж өнгөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус5 цаг 26 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой17 цаг 7 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв20 цаг 16 мин
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлааӨчигдөр 13 цаг 37 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа53 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ53 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан48 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл