Image description

АНУ-ын Конгрес"2020 оны Төвөдөд чиглүүлэх бодлого, дэмжлэгийн тухай хуулийн төсөл" гэгчид гарын үсэг зурснаар Төвөдийн асуудлаар БНХАУ-тай тэрсэлдэх гол сэдэв нь болов. АНУ-ын зарим улс төрч хүний ​​эрх, шашин шүтлэгээр шалтаг болгож, Төвөдийн нийгмийн хөгжлийг харлуулж, Хятадын үндэстний шашны бодлогыг илт шүүмжлэн, Төвөдийн Буддын шашины гэгээнтнийг тодруулах хэвийн дэг журамд хөндлөнгөөс оролцож, "Төвөдийг тусгаар тогтнуулах " хүчнийг дэмжиж, Төвөдийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг алдагдуулж, АНУ-ын дараагийн засгийн газарт тээг тушаа хийхээр оролдож байна хэмээн БНХАУ-ын Засгийн газраас үзэж буй ажээ. Тиймээс БНХАУ-ын эрх баригчид хэрэв Төвөдийн түүхийн талаар сайн ойлгодог л бол Төвөдийн асуудлыг тодорхой мэдэх ёстой. Энэ бүхэн нь Америкийн улс төрчдийн хөөрөгдөж буй үндэстэн, шашин шүтлэг, хүний ​​эрх зэргийн асуудал биш, харин Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамарсан зарчмын чанартай томоохон асуудал юм. АНУ-ын зарим хүний хөөрөгдөж байгаа Төвөдтэй холбоотой хуулийн төсөл гэгч нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон, олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байгаа болохоор эцсийн бүлэгт ямар ч хүчин нөлөөгүй, өөрийгөө л хуурсан “тэнэг тоглоом” болж байна.
Америкийн зарим улс төрчид Төвөдийн асуудал, ялангуяа Төвдийн Буддын шашины гэгээнтнийг тодруулах тухай асуудал сэдэж, улмаар гэгээнтний хойд дүрийг тодруулах Хятадын засгийн газрын хууль ёсны хяналт удирдлагын ажлыг "шашны эрх чөлөөнд халдсан" хэмээн гүтгэж байгаа бол энэ талаар харин тодорхой ярих шаардлагатай юм.
Хятадад гэгээнтний хойд дүрийг тодруулах тогтолцоо олон зуун жилийн хөгжил, өөрчлөлтийг дамжин маш хатуу чанга жаяг ёс, тогтолцоотой болсон юм. Үүнд нөлөө тусгал ихтэй гэгээнтнийг эрхбиш алтан бумбанаас шаваа сугалж тодруулах ёстой бөгөөд тодорсон хойдын гэгээнийг төв засгийн газраар батлуудаг. 14-р дүрийн Далай лам ч энэ журмаар тодорсон юм. АНУ-ын шинжээчдийн хэлсэнчлэн, гэгээнтний дүрийг тодруулах бол Хятадын үндэсний бүрэн эрх, засгийн газрын нэр хүнд, шашны зарчим, сүсэгтэн олны сэтгэл санаа зэрэг олон хүчин зүйлийн ерөнхий тусгал юм. АНУ-ын зарим хүмүүс Төвөд рүү “гараа сунгаад” удаж байна. Өнгөрөгч зууны 50, 60-аад оноос АНУ-ын Тагнуулын газар Далай лам оргон зугтахад тусалснаас авахуулаад Далайн бүлэгт урт хугацааны санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн жилүүдээс Төвөдтэй холбоотой хуулийн төсөл гэгчийг боловсруулах болтол байнга л ил, далдуур хуйвалдсаар ирсэн нь "Төвөдийн асуудал"-аар Хятадад хориг тавих шалтаг болгосоор ирсэн юм.
Түүхэндээ Төвөд 1959 онд ардчилсан өөрчлөлтийг хийж эхэлснээс хойш сая гаруй хамжлагын боол нутгийнхаа эзэн болсон. Тэд төрийн үйл хэрэгт тэгш эрхтэй оролцож, үндэстнийгээ бүс нутгийн асуудлыг бие даан удирдаж байна. Эрх чөлөөгүй, түнэр харанхуй өнгөрсөн үе рүүгээ хэн буцаж очихыг хүсэх вэ. Харин одоо, Хятадын төв засгийн газрын дэмжлэгээр Төвөдийн хөгжил дэвшил түүхийн хамгийн сайхан цаг үедээ байна. Бүс нутгийн ДНБ нь 20 гаруй жил дараалан хоёр оронтой тоогоор өссөн, хүн ам нь 1959 онд 1.228 сая байсан бол 2018 онд 3.4382 сая болов. 2020 онд Төвөдийн бүх хошууд ядуурлаас ангижирсан бөгөөд хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал нь хагалан бутраах хүчинд орон зай үлдээхгүй нь дамжиггүй гэдэг талаар ч Хятадын эрх баригчид үзэж байгаагаа томоохон хэвлэл мэдээллээрээ дэлхий нйитэд мэдэгдлээ.