Image description

Америкийн Вашингтон хотод мөргөлдөөний үеэр 4 хүн нас барсан тухай хотын Цагдаагийн дарга Роберт Конти мэдээлэв. Сонгуульд ялагдсан Дональд Трампын талынхан жагсч цагдаатай мөргөлдөөн үүсгэх үеэр Вашингтонд 30 гаруй жагсагчийг баривчлав. Нью-Йорк мужийн эрх баригчид энэ бослогыг дарахаар Үндэсний гвардийн 1000 цэрэг илгээлээ. Америкын зарим нутагт энэ сарын 21-ний өдрийг хүртэл онц байдал зарлав. Нөхцөл байдлыг эргэн сануулахад Дональд Трампын дэмжигчдийн жагсаал Капитол руу дайрч орсноор үймээн самуун болж хувиргаж ийнхүү хүний амь эрсэдсэн үйл явдал боллоо. Одоогоор эрхээ хэрэгжүүлж үүргээ биелүүлээгүй гол урвагчаар тодороод байгаа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенсийг хамгаалалтанд аваад байгаа. Д. Трамп Майк Пенсийг сонгуулийн луйварын эсрэг юу ч хийхгүй хайцаалж байгаа гэж буруутгагдаад байгаа юм. Харин Д.Трамп дэмжигчиддээ хандаж би АНУ-ын Капитолын бүх хүмүүсийг тайван байлгахыг хүсч байна. Хүчирхийлэл байхгүй ёсгүй! БИД бол Хуулиа дагадаг эмх цэгцтэй Намынхан гэдгээ санаарай. Цэнхэр өнгийн эрчүүд, эмэгтэйчүүдийг хүндэтгэ. Баярлалаа! гэж уриалжээ! Гэвч энэхүү уриалга нь жинхэнэ уриалга уу, ёс төдий уриалга уу гэдгийг нь мэдэх юм алга. Ямартай ч Д.Трамп луйварын сонгуулийг хүлээн зөвшөөрч бууж өгөхгүй гэдэг нь бол нэгэнт тодорхой болжээ.