Дэлхийн алдартай хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг”-ийн 5 удаагийн эзэн Криштиан Роналдо мягмар гарагт албан ёсоор Саудын Араб улсын “Аль-Наср” хөлбөмбөгийн клубт шилжиж очив. 37 настай Роналдо 2025 оны 6 сар хүртэл энэ клубтэй гэрээ байгуулсан ба “7” дугаартай тоглоно. Тэр үүнийхээ төлөө 214 сая доллар авна, нийт цалин биш ганцхан жилийнх шүү. Энэ бол алдарт Килиан Мбаппе (63 сая доллар), домогт Леонель Месси (41 сая доллар) нарын авдаг цалинг нийлүүлснээс ч 2-3 дахин их мөнгө. Роналдо ийнхүү манай гарагийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болжээ. Түүнээс гадна түүний гэр бүлийг тансаг, сайхан амьдруулах бүх нөхцлийг саудитууд хангасан. Тэр бүү хэл хэрэв дасгалжуулагч нь таалагдахгүй бол солих эрхийг ч өгчээ.
Роналдо “Хөлбөмбөг сүүлийн 10-15 жилд их өөрчлөгдлөө, олон сайн баг гарч ирлээ. Саудын шигшээ бол Аргентиныг ялсан цорын ганц баг гэдгийг бүү мартаарай.... Би Европын хөлбөмбөгт бүгдийг хожсон, энд хийх ажлаа дууслаа" гэж ярилцлага өгөхдөө хэлжээ.
Криштиан Роналдо өмнө нь Португалийн “Спортинг”, Английн “Манчестер Юнайтед”, Испаний “Реал”, Италийн “Ювентус” клубт тоглож байсан юм. Тэрбээр Аваргуудын лигт 5 удаа, Английн аваргад 3 удаа, Испаний аваргад 2 удаа, Италийн аваргад 2 удаа түрүүлсэн. Португалийн Шигшээ багтай 2016 оны Европын аварга, 2018/2019 онд Үндэстнүүдийн лигт ялсан билээ.
Роналдо $214 саяын цалинтай болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав13 цаг 44 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА14 цаг 50 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус19 цаг 59 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл