“АНУ-ын технологийн гигантын чипийг худалдаж авахыг Хятадын эрх баригчид хоригложээ. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа тул “Micron Technology” компаний бүтээгдэхүүнийг худалдаж авч болохгүй хэмээн тэд өөрийн орны гол дэд бүтцийн операторуудад тушаажээ. Харин үүнийг АНУ-д өшөө авалт, технологийн дайн гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Хятад улсын зарим фирмийг хар жагсаалтад оруулсны хариу алхам гэж америкчууд үзэж байна... Хятадын кибер орон зайн захиргаа үүнийгээ "Micron компаний чип, бүтээгдэхүүнүүд нь аюулгүйн шалгалтыг давсангүй. Сүлжээний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж улмаар мэдээллийн чухал дэд бүтцийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд заналхийлж байна” гэж тайлбарлажээ. Хятад улс 4 сараас эхэлж АНУ-ын компанийг шалгаж эхэлсэн юм. Хагас дамжуулагчууд үнэндээ Бээжин ба Вашингтоны эдийн засгийн сөргөлдөөний чухал талбар болж хувирлаа... Америк анх эхэлж Хятадын технологийн фирмүүдийг хар жагсаалтад оруулсан, бас өөрийн иргэдийг хагас дамжуулагчтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадын компанид ажиллахыг хориглосон билээ... Хятад бол дэлхийн хагас дамжуулагчийн хамгийн том зах зээл. Хятадад микро схемээ зардаг АНУ-ын бусад компаниудын хувьд нөхцөл байдал тодорхойгүй боллоо. “Qualcomm”, “Broadcom”, “Intel” зэрэг нь олон тэрбум чипийг Хятадад нийлүүлдэг....” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээллээ.
Харин “Micron Technology”” энэ талаар “Бид шалгалтын дүнд үнэлгээ өгөхөөр ажиллаж байгаа, цаашдын алхам үйлдлээ төлөвлөж байна. Гэхдээ бид Хятадын эрх баригчидтай асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ гэж найдаж байгаа” хэмээжээ. АНУ-ын Худалдааны яам “Хятадын шалгалтын үр дүн ямар ч үндэслэлгүй. Бид цаашид тус салбарын ажиллагаа саатахаас сэргийлэн холбоотнуудтай хамтран ажиллах болсон” хэмээн мэдэгдэв. Тус орны Холбооны мөрдөх товчооны экс ажилтан, “Trenchcoat Advisors”-г үндэслэгчдийн нэг Холден Триплетт “Энэ бол цэвэр улстөрийн шийдвэр. Хагас дамжуулагчдын экспортыг хянах манай арга хэмжээнд Хятад ийм хариу өгч байна, энэ бол өшөө авалт. Ер нь Хятадад ажиллаж буй гадаадын бизнесүүд энэ заль мэхэд нь автахгүй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав
Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрдоган сонгуульд ялжээ3 цаг 47 мин
-
23 градус дулаан5 цаг 22 мин
-
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэУржигдар 13 цаг 39 мин
-
Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”2023-05-26
-
Өдөртөө 14 градус дулаан2023-05-26
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов2023-05-25
-
Ихэнх нутгаар сэрүүвтэр байна2023-05-25
-
Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ2023-05-24
-
Бороотой, зарим нутагт нойтон цас орно2023-05-24
-
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй2023-05-23
-
Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв135 үзсэн
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов71 үзсэн
-
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй63 үзсэн
-
Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв0 сэтгэгдэл
-
Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв0 сэтгэгдэл
-
Өдөртөө +22 градус дулаан0 сэтгэгдэл
-
Леброн Жеймс спортоо орхиж магадгүй0 сэтгэгдэл
-
Бороотой, зарим нутагт нойтон цас орно0 сэтгэгдэл
-
Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ0 сэтгэгдэл
-
Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар сэрүүвтэр байна0 сэтгэгдэл
-
Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ0 сэтгэгдэл
-
Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов0 сэтгэгдэл
-
Өдөртөө 14 градус дулаан0 сэтгэгдэл
-
Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”0 сэтгэгдэл