Улаанбаатар
Өнөөдөр / 2023.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг

2023-5-25
0
ЖИРГЭХ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ  “E-Mongolia” шинэчлэгдэж,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэллээ.
“E-Mongolia” цахим системийг анх 2020 оны аравдугаар сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж байсан бол өнөөдөр 81 байгууллагын 986 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн 72 хувь буюу 1.5 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлсэн байна. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хоёр жил долоон сарын хугацаанд иргэдийн 254 тэрбум төгрөг, 14 сая цаг, 28 сая хуудас цаас хэмнэжээ. 
Шинэчлэгдсэн “E-Mongolia 3.0” ашиглахад энгийн, хялбар дизайн, тэгш хүртээмжтэй болж, урьдчилсан мэдэгдэл авах, мэдээллээ хянах, илүү олон баримт бичиг, лавлагаа зэргийг цахимаар шууд ашиглах боломжтой боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилт бол зөвхөн технологийн шийдэл биш, цахим реформ хийх улс төрийн эр зориг, хүсэл эрмэлзэл юм гэдгийг тэмдэглэв.

"Е-Mongolia” систем ухаалаг болж хөгжих тусам, цаасан мэдээлэл цахимжиж, нээлттэй болох тусам, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз хүртэл, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай хүртэл, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн асуудал цахимжиж шилэн болсноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгэм өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөөр байна. Засгийн газар мэдээллийг ил тод болгож, цахимжуулснаар иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчье. Гэхдээ цахимжаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Ил тод болоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч, ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай. “Цахим Монгол” төслийн ач холбогдлын амин сүнс үүнд оршино. Иргэд, хувийн хэвшил, төр засаг хамтдаа авлигын гав гинжийг тасалж, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн эрүүл бүтцийг авчрах учиртай гэж Ерөнхий сайд онцоллоо. 
Эдийн засгийн өсөлтөө сайжруулж, авилга хээл хахуулийг халж, сайн засаглалыг бүрдүүлэхэд иргэдийн оролцоо нэн чухал. Үүний тулд иргэн бүр цахим гарын үсгээ авч  цахим шилжилт болон Монгол Улсын Засгийн газрын авлигын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахыг Ерөнхий сайд уриаллаа.

"Цахим үндэстэн” болох зорилт алхам алхмаар хангагдаж, далд эдийн засаг өдрөөс өдөрт ил болж байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрснээр ханш тогтворжиж, 2008 оноос хойш анх удаа төлбөрийн тэнцэл эерэг гарлаа. 
2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, 2023 оны тавдугаар сард “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дампуурлаас гарч, зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” хадгалж чадлаа. 
Монгол Улс анх удаа төсөв дутсанаас биш төсөв давж биелснээр тодотгол хийх нөхцөл үүсэж байна гэж Ерөнхий сайд хэллээ. 
“E-Mongolia” системийн хэрэглэгчид, энэхүү системийг бүтэээхэд мэдлэг боловсрол, оюун санаагаа дайчлан ажилласан мэргэжлийн инженерүүд, академийн хамт олон, бодлогын дэмжлэг үзүүлж, эрхзүйн цогц шинэчлэл хийж ирсэн Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олонд  талархал илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
“ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрдоган сонгуульд ялжээ
    4 цаг 2 мин
  • 23 градус дулаан
    5 цаг 37 мин
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    Уржигдар 13 цаг 39 мин
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    2023-05-26
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    2023-05-26
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    2023-05-26
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    2023-05-26
  • Өдөртөө 14 градус дулаан
    2023-05-26
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    2023-05-25
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    2023-05-25
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    2023-05-25
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    2023-05-25
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    2023-05-25
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    2023-05-24
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    2023-05-24
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    2023-05-24
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    2023-05-24
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    2023-05-24
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    2023-05-23
  • Шивээхүрэн боомтыг Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ
    258 үзсэн
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    256 үзсэн
  • Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 20 сая тоннд хүрнэ
    237 үзсэн
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    198 үзсэн
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    151 үзсэн
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    135 үзсэн
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    131 үзсэн
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    128 үзсэн
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    128 үзсэн
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    116 үзсэн
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    106 үзсэн
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    82 үзсэн
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    77 үзсэн
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    73 үзсэн
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    72 үзсэн
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    64 үзсэн
  • Саудын Араб эмэгтэй сансрын нисгэгчтэй боллоо
    64 үзсэн
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    63 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    52 үзсэн
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    51 үзсэн
  • Италид аймшигт үер болж 14 хүн амь үрэгдэв
    0 сэтгэгдэл
  • Bloomberg: Хятад өшөөгөө авч эхлэв
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө +22 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хятадад 6 сард 7 хоногт 65 сая хүн коронавирүсээр өвчлөх шинжтэй
    0 сэтгэгдэл
  • ОХУ ба Хятадын эсрэг тэмцэл л Макроныг Монголд авчирлаа
    0 сэтгэгдэл
  • Леброн Жеймс спортоо орхиж магадгүй
    0 сэтгэгдэл
  • Бороотой, зарим нутагт нойтон цас орно
    0 сэтгэгдэл
  • Yeni Safak: Украиныг ОХУ-ын хувьд 2 дахь Афган болгохыг АНУ хүсдэг
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн ядуурлын жагсаалт нийтлэгдлээ
    0 сэтгэгдэл
  • Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
    0 сэтгэгдэл
  • МИАТ ХК орон нутгийн нислэгийн тийзийг 40- 70хувь хямдруулна
    0 сэтгэгдэл
  • Ихэнх нутгаар сэрүүвтэр байна
    0 сэтгэгдэл
  • Дэлхийн эдийн засгийн 29% нь АНУ-ын хоригт оржээ
    0 сэтгэгдэл
  • Цахим шилжилт технологийн шийдэл биш, цахим реформ улс төрийн эр зориг
    0 сэтгэгдэл
  • Японы Ерөнхий сайд хүүгээ донгодов
    0 сэтгэгдэл
  • Казахстан авлигачдаас хураасан мөнгөөр 2023 онд 62 сургууль барина
    0 сэтгэгдэл
  • Өдөртөө 14 градус дулаан
    0 сэтгэгдэл
  • Хүний тархинд чип суулгах туршилтыг АНУ зөвшөөрөв
    0 сэтгэгдэл
  • Хятадууд дахиад л Оросыг “гол гаргачихлаа”
    0 сэтгэгдэл
  • “ Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх