Image description
-УБ хотоос гарах шаардлагатай байгаа орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой комисстоо хүсэлтээ гаргана. 
-Тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулан НОК-т ирүүлнэ. 
-Зөвшөөрлийг үндэслэн ПСР шинжилгээний хариу гарсан иргэдийг УБ хотоос гаргах болно. 
Жич: Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Хувийн унаатай иргэд дээрх шаардлагуудыг мөн хангаж, зөвшөөрөл авна. Дээрх иргэдийг Улаанбаатар хотод 3 дугаар сарын 31-ныг хүртэл хот руу орох хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
ОРОН НУТГИЙН ИРГЭД ХАРЬЯА АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТОО ХАНДАЖ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА.