Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шат ням гарагт өндөрлөж өнөөгийн тэргүүн Режеп Тайип Эрдоган ялжээ. "Саналын хуудасны 99%-г тоолсны дараа урьдчилсан дүнгээр "Бүгд найрамдах эвсэл"-ээс нэр дэвшсэн Режеп Эрдоганыг сонгогчдын 52,07% дэмжсэн, харин "Ардын эвсэл"-ийн Кемаль Кылычдароглу 47,93%-н санал авлаа. Сонгогчдын тоо 60 сая гаруй. нийт 191 мянган санал хураах хайрцаг "ажилласан". Гадаадын 73 оронд 3,5 сая хүн саналаа өгөв" хэмээн "Anadolu" мэдээллээ. Cөрөг хүчний К.Кылычдароглу гэхдээ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Эрдоган сонгуулийн урьдчилсан дүнг зарласны дараа Стамбул хотод үг хэлэхдээ “5 сарын 14 болон 5 сарын 28-ны сонгуульд ялагч нь ард түмэн. Дахин 5 жил улс орноо жолоодох боломж олгосон Турк улсын иргэн бүрдээ талархал илэрхийлье. баярлалаа. Энэ бол ардчиллын баяр...” хэмээжээ.
Дэлхийн улс орнууд аль хэдийн Туркийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид баяр хүргэж эхэллээ: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани, Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, Азербайжаны тэргүүн Ильхам Алиев, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев.
"Сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц ноцтой хэрэг зөрчил гараагүй. Ирсэн гомдол өргөдлийг шалгаад хариуг нь бүс нутгийн Сонгуулийн хороодод илгээнэ” хэмээн Туркийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ахмет Енер мэдэгдсэн. Харин Стамбул хотын Ерөнхий Прокурорын газар “Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шатны тухай өдөөн хатгасан мэдээ мэдээллийг нийгмийн сүлжээнд цацсан 5 хүнийг Аюулгүйн албаныхан баривчилсан” гэжээ.
Эрдоган сонгуульд ялжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
WADA и Олимпийн наадам51 мин
-
УБ-т шөнөдөө -11 градус, өдөртөө 0 градус10 цаг 54 мин
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой22 цаг 35 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэвӨчигдөр 17 цаг 48 мин
-
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлааӨчигдөр 13 цаг 37 мин
-
Японы биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 4 хүн нас баравӨчигдөр 10 цаг 48 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурнаӨчигдөр 08 цаг 03 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа56 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ55 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл
-
КАНАД УЛС ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО0 сэтгэгдэл
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа0 сэтгэгдэл
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ0 сэтгэгдэл
-
Хуулийн төслийг хэлэлцлээ0 сэтгэгдэл