Image description
Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөс "Нэг өрх-нэг шинжилгээ" аяны хүрээнд дараах санамж зөвлөмжийг хүргүүлж байна. Юуны өмнө иргэн та PCR шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарч биеэ бэлдээрэй. Хоёр цагийн өмнө эм уухгүй, хоол идэхгүй, ам хамраа зайлахгүй, шингэн зүйл уухгүй, бохь зажлахгүй, тамхи татахгүй байх хэрэгтэй юм байна. Харин хамар салстын гэмтэлтэй бол сорьц авагчид заавал мэдэгдэхийг анхаараарай. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллах өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай байж сао шинэдээ сайхан шинэлээрэй.