Image description
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр вакцины сургаар хийлгэнэ хийлгэхгүй гээд хуваагдчихсан үзэл бодолтой иргэд олширлоо. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэн таныг вакцин яагаад хийлгэх ёстой зөвлөгөөг хүргүүлж байна.
Юуны өмнө вакцин нь иргэн таныг Ковид19 халдварт өртөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаална. Вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүстээ болон бусдад халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой. Нөгөө талаар вакцин нь дангаараа коронавирусын халдвараас сэргийлэх ач холбогдолтой юу гэдэг асуулт урган гарч ирнэ. Мэдээж вакцинаас гадна гар угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт зэргийг хослуулснаар коронавирусын халдвараас сэргийлж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах юм. Коронавирусын эсрэг вакциныг 2 удаагийн тунгаар хийлгэх ёстой. Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог. Энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Хоср дахь тунгийн дараа дархлааны хариу урвалулам хүчирхэг болж, дархлаа сайн тогтоно.Халдвараас сэргийлэхийн тулд вакциныг 2 тунгаар хийлгэх хэрэгтэй.
Ковид 19 халдварын эсрэг вакциныг улс орнуудад тэгш хүртээмжтэй хангах хөтөлбөрийг ковакс гэж нэрлэжээ. Халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүст үр дүнтэй, аюулгүй вакциныг хурдан хүргэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад хамтрагч байгууллагууд КОВАКС-аар дамжуулан хамтран ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрт дэлхийн 180 гаруй улс орнууд нэгдээд байна.