Өмнөд Солонгосын Засгийн газар гэртээ “шигддэг” залуусаа нийгэмшүүлэхийн тулд мөнгөн урамшуулал олгох зэргээр олон арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн тухай “WION” телевиз мэдээлэв. Өмнөд Солонгосын Гэр бүл дэх жендерийн асуудал хариуцсан яам үүнийг баталж “Гэрээс гарах сонирхолгүй солонгос залуус, өсвөр насныханд одоо сар бүр 490 ам.доллар олгоно. Хэрэв залуус олон нийтийн газраар явж бусад хүнтэй уулзах зэргээр мөнгөө үрж нийгмийн хэвийн амьдралд буцаж ирэх юм бол энэ мөнгийг авах юм" хэмээн мэдэгджээ. Тус орны эрх баригчдын энэ шинэ санаачилгад бага орлоготой гэр бүлүүдийн 9-24 насны хүүхэд залуус хамрагдах боломжтой. Тэд дээрх мөнгөн тэтгэмжээс гадна эрүүл мэндийн болон боловсрол, сэтгэл зүй, хуулийн үйлчилгээ, соёлын арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ гаргаж болох аж.
Өмнөд Солонгос улсад ганцаардлын асуудал маш хурцаар тавигдаж бүр тэдэнд зориулсан тусгай нэр томъёо хүртэл солонгос хэлэнд бий болжээ. Жишээ нь, зожиг, ганцаардмал залуусыг солонгосоор “hikiko mori” гэдэг. Гэхдээ энэ нэр томъёо анх Японд үүсчээ. Орчин үеийн солонгос залуус ганцаархнаа гэртээ байх дуртай, хаалттай орон зайд маш удаан амьдарч сурсан, хэвийн амьдралд хүмүүстэй харилцахдаа хүндрэлтэй болжээ. Тэд зүгээр л эсрэг хүйснийхэнтэй болзож сурахын тулд тусгай сургууль, дамжаанд сурч байна.
"Өмнөд Солонгос бол хүн амын төрөлтөөр дэлхийд хамгийн сүүлд явдаг орны нэг, үүн дээр нэрмээс болж хөдөлмөрийн бүтээмж их буурч байгаа. Түүнээс гадна энэ улсад цор ганцаар нас барж буй хүмүүсийн тоо их нэмэгдсэн" хэмээн тус улсын зарим тоймч анхааруулжээ.
Нэмж өгүүлэхэд, Солонгосын эрүүл мэнд, нийгмийн асуудлын хүрээлэн 2018 онд 20-44 насныхны дунд асуулга явуулахад ихэнх нь ямар нэг харилцаанд орж үзээгүй гэж хариулжээ. Эрчүүдийн 51%, эмэгтэйчүүдийн 64% нь “Би ухамсартайгаар ганцаар амьдралыг сонгосон” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
WION: Гэрээс гарч нийгэмшсэн залууст сар бүр $490 өгнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа4 цаг 18 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА20 цаг 8 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов20 цаг 30 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна21 цаг 17 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа100 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл