Европ, АНУ их ган гачигт нэрвэгдэж гол мөрөн ширгэж ургац алдаж байгаа тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. Дэлхийн ган гачгийн нөхцөл байдлыг судалдаг Коперникийн обсерватори тайлангаа нийтлэв. “Газар дундын тэнгисийн баруун хэсэгт их хална, одоо энд хөрсний чийглэг багасч гол нуурын усны хэмжээ багасчээ” хэмээн тус тайланд дурджээ.
Европын баруун урд нутаг, Хойд Африкт агаарын температур дунджаас 2,5-4 градусаар нэмэгдсэн аж. Европт их ган гачгийн улмаас гол мөрөн ширгэж ерөнхийдөө усны нөөц багаслаа. 2022 оны 5 сараас хойш Мароккогийн хойд хэсэг, Алжир, Испаний өмнөд нутаг, Францын урд хэсэг, Италийн хойд нутагт агаарын температур дундаж хэмжээнээс 2,5-4 градусаар өндөр байна. Цаг уурын нөхцөл байдал энэ хавар бүр 2022 оныхоос ч дордож Европт их гач гачиг тохиолоо. Улмаар энэ нь усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөж байна. Өнөөдөр Испани усны хомсдолд орсон, жишээ нь Андалусияд л гэхэд усан сан ердөө 25% дүүргэлттэй. Пиренейн хойг (Португалын хойд хэсгээс бусад нь) болон Африкийн хойд нутаг, Францын төв-өмнөд нутгуудад энэ жил ургац бага авах шинжтэй. Түүнчлэн Марокко, Алжир, Тунис ч ургац алдаж магадгүй.
Европт их халуун дөнгөж эхэлж байгаа бол дэлхийн баруун бөмбөрцөг ган гачигт хэдийн нэрвэгджээ. Төв Америкт асар их халуу шатаж Панамын суваг эрсдэлд ороод байна. Уг сувгийг тэтгэдэг Гатун нуурын түвшин ган гачгаас болж их багассан ба 7-р сард түүхэн доод түвшинд очих төлөвтэй. Ийм учраас Панамын сувгийн удирдах газар одооноос түүгээр өнгөрөх хөлөг онгоцуудыг жингээр нь хязгаарлаж байна.
АНУ-ын шинжээчид “Их халууны улмаас хүнсний үнэ өсөх байх” хэмээн таамаглажээ. Энэ жил Флоридагийн апельсины ургац 2022 онтой харьцуулахад 56% унаж магадгүй. Түүнчлэн Жоржи мужид тоорын ургац бүр 90% буурна гэжээ. Америкийн гол тэжээгч Канзас л гэхэд сүүлийн 60 жилд үзэгдээгүй бага хэмжээний улаанбуудай хураан авах гэж байна. Иймээс гурилын үйлдвэрүүд Дорнод Европоос үр тариа худалдаж авах шинжтэй. 2023 онд эрдэнэ шишийн ургац ч багасчээ. “Их халууны нөлөөгөөр Техасаас өгсүүлээд Хойд Дакото хүртэл Дунд Өрнөдөд эрдэнэ шиш, шар буурцаг зэргийн ургац буурч болзошгүй. Энэ бүхэн мэдээж мал аж ахуйд том цохилт болно” гэж шинжээчид таамаглаж байна.... Мексикийн буланд хүчилтөрөгчийн түвшин багассаны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд энд олон арван мянган загас үхжээ. Их халуунд эрэгт шидэгдсэн загасууд өмхийрч ялзарсан тул наран шарлагын газарт очихгүй байхыг Техасын эрх баригчид анхаарууллаа.
“2022 онд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 2021 оныхоос 33%-иар ихэсчээ. Үүний зэрэгцээ хүнсний хомсдолд орсон хүний тоо сүүлийн 4 жил дараалан нэмэгдлээ” хэмээн “Хүнсний хямралын тайлан”-д дурджээ.
#МЦогзолмаа орчуулав.
Европ, Америк ган гачигт нэрвэгдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ11 цаг 39 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн13 цаг 59 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!18 цаг 21 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай22 цаг 6 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв70 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай54 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл