Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Бортээгийн хуурай баяжуулах болон Нүүрс баяжуулах үйлдвэр, Нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолойн төсөл зэрэг төслийн явцтай танилцлаа.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах хоёр үйлдвэр барьж байна. Жилд 10 сая тоннын хүчин чадалтай нойтон аргаар нүүрс угаах үйлдвэрийн гүйцэтгэл 40 орчим хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд 2024 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин жилд 5 сая тоннын хүчин чадалтай хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийг ирэх 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж буйг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулав.Түүхий эдийг сорчлохгүйгээр үнэд хүргэхийн тулд Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг шуурхайлах шаардлагатай. Үйлдвэрүүд ашиглалтад орсноор нүүрсний үнэ 30-40 хувиар нэмэгдэх боломжтой юм.Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг эдийн засаг, экспортод голлох нөлөө үзүүлэх бодлогоор Засгийн газраас онцгойлон дэмжиж буйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгосон юм.
БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД АШИГЛАЛТАД ОРСНООР НҮҮРСНИЙ ҮНЭ 30-40 ХУВИАР НЭМЭГДЭХ БОЛОМЖТОЙ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ12 цаг 52 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн15 цаг 12 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!19 цаг 34 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай23 цаг 19 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв70 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай54 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл