Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нартай уулзах үеэр “Америк улс аль хэдийн Европын тусгаар тогтнолыг үгүй хийчихсэн” хэмээн мэдэгдлээ. “Америкчууд л Европыг хагалж буталсан, одоо тэднийг бүр бөхийлгөчихлөө. Америк аль хэдийн Европын “чухал газар”-т шөвөг хатгасан, ийм байдлаар дахиад жаахан цааш үргэлжлэх юм бол Европын орнууд сөхөрч унан “газраар өнхрөх” биз. Гэсэн хэрнээ европчууд нь биднийг, түүний дотор намайг хүртэл тусгаар тогтнолоо алдаж эхэллээ гэх зэрэг олон юм ярихым даа. Бурхан өршөөг! Та нар өөрсдөө аль хэдийн бие даасан байдпаа алдсан байж юун тусгаар тогтнол....Яг одоо даяаршсан хатуу ширүүн тулаан явагдаж байна. Яаж төгсөх нь тодорхойгүй... Дэлхийд үүссэн нөхцөл байдлаас харахад ХАБГБ-н орнууд одоо цугтаа байж бие биеэ дэмжих хэрэгтэй.... Гүрж зэрэг орон одоо Өрнөдийн хоосон амлалтаас залхаж буцаад эвсэлдээ орж манай зах зээлд гарахыг хүсч байна. Яагаад гэвэл, хэн ч манай сүү болон мах, вино зэрэг бүтээгдэхүүнийг өөрийн зах зээлд нэвтрүүлэхийг хүсэхгүй байгаа. Зах зээлүүдийг аль хэдийн хуваагаад авчихсан бөгөөд үүний төлөө хатуу харгис зодоон болж байна... Өрнөд хэрэв ямар нэг юм санал болговол оронд нь байгалийн баялгаа өг гэдэг, эсвэл өөрсдийнх нь бодлогыг дэмжиж “далайсан газар далд орж далласан газарт ил гар” гэдэг.... Өрнөдийн заавар тушаалыг дагадаггүй, бие даасан улс орнуудын эсрэг бүрэн хэмжээний “гибрид” дайн дэгдээжээ. Бид энэ бүхнийг үзэж өнгөрөөсөн. Заримдаа амсч туулсандаа дүгнэлт хийхгүй, хуучин тармууртаа дахиж тээглэх юм даа” хэмээн А.Лукашенко ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.