Өнөөдрийн Засгийнн газрын хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.
Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн барилга байгууламжийн ажлын явцыг эрчимжүүлэх, сургуулийн суудлын тоог нэмэгдүүлэх чиглэлээр тухайн сургуулийн нөөц боломж, сул орон зайг ашиглан анги, танхим нэмэх, сургалтын зориулалттай байр, танхимыг түрээслэх, худалдан авах, засварлах, тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сургуулийн автобус худалдан авахад шаардагдах зардлыг тооцож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг тус тогтоолоор холбогдох сайд, дарга нарт даалгалаа.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургуульд 746,405 суралцагч суралцаж байна. ЕБС-ийг жилд 30.0-35.0 мянган хүүхэд төгсөж, 78.0-80.0 мянган хүүхэд шинээр элсэж байна. Элсэлт, төгсөлтийн энэхүү зөрүүтэй байдал ойрын таван жилд үргэлжлэх бөгөөд 50-иас дээш хувь нь нийслэлийн сургуулиудад нэмэгдэхээр байна. 2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-д өдрөөр суралцагчдын тоо өмнөх хичээлийн жилээс 38,615 -аар нэмэгдэнэ.
Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн тооны өсөлт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээс харвал төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн зургаан жилийн дунджаар жил бүр 14-16 мянган хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга, байгууламж ашиглалтад оруулсан хэдий ч гуравдугаар ээлжинд шилжих эрсдэлийг тус тус бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ19 цаг 26 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл