Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг хангах ажлыг хэрэгжүүлж байна. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндсэний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад нэн чухал нөлөө үзүүлэх гол гудамж замын сүлжээг нэмэгдүүлэх, олон салаа зам, замын байгууламжийг холбох зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187,0 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэхээр болж, 2023 оны төсвийн тодотголд тусгагдсан болно.
Өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр үйлчилж байгаа 996 автобусын 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. 2022 онд сургуулийн хүүхдийн 50, их багтаамжийн дизель 224 нийт 274 автобусаар парк шинэчлэлт хийсэн.
2023-2024 онд нийт 810 автобусаар парк шинэчлэлт хийнэ. Үүний дүнд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлт 100 хувь хийгдэнэ.
Нийтийн тээврийг чөлөөтэй зорчих боломжийг хангах зорилгоор холбогдох замд чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ тавих, хайс хашлага байрлуулах, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2023 оны зургадугаар сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байна.
“Нүхэн гарц” төслийн хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгуулна. Үүнд:
1. Таван шарын төмөр замын гарам орчмын
2. Геологийн төв лабораторийн уулзвар орчмын
3. Гермес худалдааны төв орчмын
4. Нарантуул худалдааны төвийн уулзварт нүхэн гарц хийнэ.
2023 оны долдугаар сарын 05-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2023 онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэнэ. 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг хангах ажлыг хэрэгжүүлж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ15 цаг 10 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв23 цаг 6 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр211 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа95 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв53 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл