Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор нэмэгдсэн болох талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны үеэр танилцууллаа.
Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор, зэсийн баяжмалын экспорт 630 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.2 мянган тонноор өссөн байна. Улсын жилийн инфляц тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна.
Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад бондуудын төлбөр хийгдэж, эдийн засаг тогтворжиж байгаа ч 2023 оны төсвийн зарлагыг 1.9 их наядаар нэмэгдүүлэх тодотгол хийгдсэнтэй холбогдуулан инфляц эргэж өсөх, төгрөгийн ханш сулрах зэрэг сөрөг эрсдэл бий.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
· Зах зээл дэх төрийн зайлшгүй оролцоог хялбарчилж, боломжит төрийн үйлчилгээг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах;
· Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг дэмжих;
· Нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээнүүдийг 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлснээр үр нөлөө нь энэ оны 4 дүгээр улирал болон ирэх онд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор нэмэгджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав15 цаг 11 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА16 цаг 17 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус21 цаг 26 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл