Image description

Энэ зураг дээр Италийн Анкон хотын Хүүхдийн эмнэлгийн 42 настай сувилагч Катя эмчлүүлж буй 7 настай Маттео хүүтэй тоглож байна. Бүсгүйтэй цуг ажилладаг эмч энэ зургийг авч, хүүгийн ээжийг тайвшруулахаар илгээжээЗургийн түүхийг өгүүлэхэд: Бяцхан Маттео хүү өвдөж хэдэн цагийн турш уйлж тайвшрахгүй байсан тул ээж нь эмнэлэгт авч иржээ. Эмч нар түүнийг эмчлэхийн өмнө “COVID-19”-н тест хийтэл эерэг гарсан тул хүүг ээжээс тусгаарлан эмчилгээг эхлүүлсэн тухай “France Info” мэдээллээ.

Сувилагч, хүү хоёрын зураг нийгмийн сүлжээнд их түгж алдаршин, Италийн нэг ёсны билэгдэл болжээ. Итали төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хэрхэн эмч нарын ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж талархдаг тухайгаа илэрхийлсээр байна. “Би баатар биш. Зураг дээр хэдий би байгаа ч энд манай эмч нарын хэн нь байж болох байсан. Жаал хүү унтахгүй, тоглохыг хүссэн тул би түүнийг зугаацуулах гэж оролдсон юм” гэж Катя даруухан тайлбарлалаа.

Катятай цуг ажилладаг эмч нар “Эмч нарыг хүмүүс зүгээр л хийх ёстой ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн хүлээн авдаг. Харин энэ зургийг хараад хүнд хэцүү өвчний эсрэг тэмцэхэд хамгийн гол нь хүнлэг байдал, энэрэнгүй, сайхан сэтгэл гэдгийг ойлгон ухаарч байна” гэж хэлэв.