Супер модель, 75 настай Мэй Маск төрсөн хүүгээ зодоон хийхийг хориглов. Түүний хүү бол “SpaceX”, “Tesla” корпорацийн ерөнхий захирал, "Twitter" нийгмийн сүлжээний эзэн Илон Маск билээ. Тэрбээр өмнө нь Америкийн “Meta” корпорацийн (Нүүрном) ерөнхий захирал Марк Цукербергийг тулаанд дуудсан билээ. Шалтгаан нь Твиттерийн өрсөлдөгч “Threads” төсөл (Project 92). Цукерберг шууд л түүний саналыг хүлээн авч дүрэмгүй тулааныг хэзээ, хаана хийхийг хэлчих гэжээ.
Илоны ээж Мэй Маск “Би үнэн хэрэгтээ энэ тулааныг цуцалж байна, гэхдээ тэдэнд энэ тухай хэлээгүй байгаа. Би тэдэнд үг хэлээр тулалдахыг санал болгож байна. Сандал дээр бие биеэс 4 фут (1,2м) зайтай суугаад. Хамгийн их инээлгэсэн нь ялна” хэмээжээ. Илоны ээжийн энэ твит интернэтэд бөөн шуугиан тарилаа. Зарим нь "Ээж хэлсэн бол гүйцээ, тулаан болохгүй", "Ээжийнхээ үгэнд ор", "2 тэрбумтны ээжүүд хоорондоо үзэлцэг", "Гигантуудын тулаан... гэхдээ хариад хоёулаа ээжээсээ банга хүртэнээ" гм сэтгэгдлээ бичжээ. Дашрамд дурдахад, Марк Цукербергийн ээж Карен сэтгэцийн эмч.
"IT-магнатууд Лас-Вегас хотын тайзнаа хүчээ үзнэ. "UFC" стилиэр. Тэмцээнийг Жо Роган шүүнэ.... Эндрю Тейт тулаанд бэлэхэд тусалъя гэж Илонд санал болгожээ" хэмээн зарим ХМХ мэдээлж байна.
Сонирхуулахад, Харин “UFC”-н ерөнхийлөгч Дана Уайт мөн энэ талаар мэдэгдэл хийсэн. “Би өчигдөр Марк, Илон хоёртой ярилцлаа. Тэд жинхэнээсээ тулалдахад бэлэн. Тэдний тулааныг сая сая хүн үзэж түүхэнд үлдэх нь гарцаагүй. Олон зуун сая доллар цугларах байх... Мэдээж энэ мөнгийг буяны үйлст хандивлах биз. Цукерберг бол жиу-житсугаар хичээллэдэг, харин Маск тулааны урлагийн туршлагатай бөгөөд Өмнөд Африкт амьдарч байхдаа асар олон тулаанд орсон хүн... Тэрбумтнуудын тулааныг онлайнаар үзвэл 100 доллар” хэмээн Дана Уайт мэдэгдлээ. Гэхдээ мань эр энэ тулааныг танхимд очиж үзэхэд ямар үнэтэйг хэлсэнгүй.
Хэн ялах бол?
#МЦогзолмаа орчуулав.
UFC: Тэрбумтнуудын тулаан түүхэнд мөнхөрнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ13 цаг 27 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв21 цаг 23 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай23 цаг 45 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр211 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа95 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл