Image description
Франц улсын Засгийн газар алдартай хөлбөмбөгчин Килиан Мбаппед хандан вакцинжуулалтыг сурталчлах санал тавьсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, коронавирүсийн эсрэг вакциныг нийгэмд сурталчлах Вакцинжуулалтын Элчээр ажиллах хүсэлтийг "Пари Сен-Жермен” хөлбөмбөгийн клубын довтлогч Мбаппед хүргүүлжээ. Францын Вакцины асуудал хариуцсан хорооны тэргүүлэгч Ален Фишер “Бид залуу байхдаа Ерөнхийлөгч эсвэл эмчийн зөвлөгөөнөөс илүүтэй өөрийн анд найзын үгийг сонсч хүлээж авдаг билээ. Манай энэ төслийн гол зорилго бол тамирчид, жүжигчид, дуучид зэрэг алдартнууд хүн амыг вакцинжуулах асуудлын тухай аль болох их ярьж олны хүртээл болоход оршино. Килиан Мбаппе бол хамгийн төгс хувилбар” гэж ярилаа. Мбаппе одоогоор Засгийн газрын энэ саналд хариу өгөөгүй байна. 
Сонирхуулахад, түүний бүтэн нэрийг Килиан Адесанми Мбаппе Лоттин гэдэг. Мбаппе бол Францын мэргэжлийн хөлбөмбөгчин. Тэр өсвөр наснаасаа алдаршсан, энэ талаараа агуу Пелетэй төстэй. Тэр сүүлийн ДАШТ буюу 2018 онд Орост явагдсан тэмцээнд 2 бөмбөг оруулж улсынхаа шигшээ багийг дэлхийн аварга болгож чадсан гавьяатай.