АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Роберт Кеннеди-Бага алдартай хөтлөгч Такер Карлсонд ярилцлага өгчээ. “Та санаж байна уу? Оросууд цөмийн пуужингийн системээ Кубад байрлуулахад миний авга ах халдан орохоос өөр аргагүй болсон. Тэр чадсан.... Оросууд яагаад тэнд цөмийн пуужингаа байрлуулсан бэ гэвэл бид цөмийн зэвсэг “Юпитер” пуужингуудаа Турк ба Италид байршуулсан юм. Миний авга ах, аав хоёр Зөвлөлтийн Элчин Добрынинтэй нууц хэлцээ хийсэн... Тэд “Та нар уурлаж байгааг бид ойлгож байна. Туркэд байршуулсан “Юпитер” пуужинтай та нар эвлэрч чадахгүй байгаа учир Кубад өөрийн пуужингаа авч ирсэн... Хэрэв та нар Куба улсаас 6 сарын дотор пуужингуудаа авч явбал бид ч Туркээс өөрсдийн пуужинг гаргана. Гэхдээ энэ хэлцээний тухай хэн ч ярихгүй шүү” гэж түүнд хэлсэн. Одоо нөхцөл байдал давтагдаж байна. Бид дахиад л цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай пуужингийн системүүдээ Оросын ойролцоо байрлууллаа. Орос, Путин хэдий улаан шугам гэж удаа дараа давтсаар байгаа ч одоо бид тийш орохыг хүсч байна. Оросын эрх баригчид үргэлж Украиныг улаан шугам гэж үзэж, тийш нэвтрэхийг хориглодог байсан, бүр Владимир Путинээс ч өмнө.... Орос луу 3 удаа халдан түрэмгийлсэн бол харин манай оронд нэг ч удаа халдан довтолж байгаагүй. Оросууд Украинаар дамжуулан 3 удаа халдлагад өртөж давж гарсан. Сүүлийн удаа Гитлер нийт 20-40 сая оросуудыг хөнөөсөн. 7 орос тутмын 1-ийг Гитлер алсан гэсэн үг... Миний авга ах 1963 онд ард түмэндээ хандаж Америкийн их сургуульд үг хэлэхдээ “Биднийг Дэлхийн II дайнд ялсан гэж хичээл дээр заадаг, гэвч бид ялаагүй. Оросууд л энэ дайнд ялсан юм. Гитлерийг устгахын төлөө өргөсөн тэдний золиос өргөлийг америкчууд төсөөлж ч чадахгүй” гэсэн. Жон ах маань оросуудын оронд өөрсдийгөө тавьж үзэх ёстой, тэгээд тэдний юу хийснийг ойлгохыг хичээ гэж АНУ-ын ард иргэдэд хэлж ухааруулахыг оролдож байв. Зөвлөлт орны гуравны нэгийг газартай тэгшилж хот тосгод ба ой моддыг галдан шатаасан. Америкийн дорно эргээс эхлээд Чикаго хүртэлх манай нутаг дээр ийм юм боллоо гээд төсөөл дөө, хот бүрийг бас ой модод, хээр талыг бүгдийг үнсэн товрог болгосон гэсэн үг. Чухам ийм л юмыг оросууд даван туулсан билээ. Украин бол улаан шугам гэдгийг бид ойлгох ёстой. Тэдгээр халдлагыг Украинаар дамжуулан үйлдсэн. Оросууд дахиж үүнийг тэвчихгүй, тэдний хувьд энэ бол аюулгүй байдын асуудал, үүнийг та бид ойлгож ухамсарлаж чадахгүй ээ” хэмээн Роберт Кеннеди ярилаа.
#МЦогзолмаа орчуулав.
Р.Кеннеди: Оросын хувьд Украин үргэлж улаан шугам байсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ11 цаг 21 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн13 цаг 41 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!18 цаг 3 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай21 цаг 48 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв69 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай53 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл