Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Командлагчийн зөвшөөрөлгүйгээр цэрэгт нэгжлэг хийхийг хориглоно

2022-12-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2022.12.20/ Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд улсын онц чухал объектыг дотоодын цэрэг хамгаалах бөгөөд цэрэг нь гэмт хэрэгт холбогдвол цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр биед нь үзлэг нэгжлэг хийх, баривчлах, саатуулахыг хориглоно гэж заасан нь Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, шүүгч, Цэцийн даргад олгогдсон байдаг бүрэн эрхийг яагаад дотоодын цэрэгт олгох болов гэдэг асуудал хөндөгдөхөд хүргэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хуулийн төслийн 7.3-т Дотоодын цэрэг нь террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох мэргэжлийн нэгжтэй байна гэж заажээ. Дотоодын цэрэг гэдэг нь цэрэг. Хугацаат цэргүүдээсээ бүрдүүлсэн салаа гаргах гээд байна уу. Энэ тусгай салаан дээр Цэргийн хууль үйлчлэх үү, Цагдаагийн хууль үйлчлэх үү.

Хоёрт, Дотоодын цэргийн штабын дарга нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 18-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдаж байна. Хуулийн төслийн 9.4-т Штабын дарга нь Дотоодын цэргийн командлагчийг түр эзгүйд орлоно гэжээ. Штабын дарга нь командлагчаа орлодог юм уу. Штабын дарга нь командлагчаа орлодог гэж мэдэхгүй юм, яагаад ийм заалт оруулж ирэв.

Дотоодын цэрэг хот суурин газарт таксинаас бусад тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхтэй орж ирж. Бүх төрийн албан хаагчаа нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг болох юм уу.

Хуулийн төслийн 36.7-д Дотоодын цэргийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсвэл гэмт хэргийн газарт үйлдлийг нотлох баримтаар баривчилснаас бусад тохиолдолд дотоодын цэргийн команпдлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, баричвлах, биед нь үзлэг нэгжлэг хийх, орон байр, албан тасалгаа, автомашинд нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий прокурор, шүүгч, Цэцийн дарга нар дээр яригддаг халдашгүй эрх ороод ирж. Яагаад ийм халдашгүй байдлын бүрэн эрх орж ирэв?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Дотоодын цэргийн байгууллагыг бэхжүүлэхийн тулд эрх зүйн орчинг тодорхой болгох ажлыг үе шаттай хийж байна. Өнгөрсөн жил нүүрсний хулгай гарсантай холбогдуулж Засгийн газар Дотоодын цэргийн 810 дугаар ангийг Тавантолгойн уурхай орчимд байгуулсан. Цаашид төрийн өмчит компаниудын онц чухал обьектын хамгаалалт дээр дотоодын цэргийг ажиллуулах нь үр дүнтэй байгаа.

Хувийн гэрээт хамгаалалтын албад дээр алдаа эндэгдэл гарч байна. Зарим хувийн гэрээт хамгаалалтын алба дээр 50 иас илүү хувь нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд эрсдэл учирч байна гэдэг дүгнэлт гарсан учраас бид ийм ажил хийж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх