Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Алина Загитова: Би чөлөөтэй

2023-8-21
0
ЖИРГЭХ

Оросын уран гулгагч, 21 настай Алина Загитова бол Олимп, дэлхий, Европын аварга. Гэхдээ тэр 2019 оны 12 сараас хойш тэмцээнд оролцоогүй. Алина өөрийн дүү Сабинатай цуг алдартай комик Павел Волийн шоунд оролцжээ. 

Асуулт: “Дэлхийн хамгийн тачаангуй уран гулгагч” гэсэн цол өргөмжлөлд чи хэрхэн ханддаг вэ? 
Алина: Мэдээж, бүсгүй хүн бүрд ийм өргөмжлөл таатай. Гэвч миний хувьд энэ нь амьдралын гол чухал зүйл биш, тиймээс би үүнд онц ач холбогдол өгдөггүй. 

Асуулт: Үүнтэй холбоотойгоор эрчүүд эргүүлэх нь нэмэгдэв үү?
Алина: Өө, дандаа тэгдэг юмөө (инээв)

Асуулт: Хамгийн хачирхалтайгаас нь ярь л даа?
Алина: Зөндөө зөндөө. Бүр гэмт хэргийн шинжтэй ч бий. Нэг хэсэг намайг гэрийн ойролцоо их отдог байсан. Манайх мөсөн гулгуурын талбайд ойрхон, 5 минутын зайд. Иймээс би үргэлж алхдаг. Гэтэл теньтэй машинтай эр дандаа намайг дагаж “Би чамайг авч явнаа” гэдэг байлаа. Би тэгэхэд 16-тай байсан байх. 

Асуулт: Эр хүн юу хийх ёсгүй вэ?
Алина: Танилцах эргүүлэх талаар хошигнохгүй, бас анхны болзоон дээр надтай уран гулгальын тухай ярьж болохгүй. 

Асуулт: Тэгвэл юуны тухай ярих вэ? 
Алина: Би олон хобби, сонирхол шохоорхолтой. Ер нь би хангалттай нийгэмсэг хүн.  

Асуулт: Хоббигоосоо нэрлэ дээ? 
Алина: Бокс, сэлмийн спорт, уран зураг, телевиз, сэтгүүл зүй. 

Асуулт: Хувийн фронтоор сонин юутай? Найз хархүүтэй юү?
Алина: Би “чөлөөтэй”. Өөрийгөө хөгжүүлэх, дасгал сургуулилт гээд л болоо доо. 

Асуулт: Чиний хувьд төгс эр хүн ямар вэ? 
Алина: Энэ тал дээр би туршлага багатай, иймээс ямар төрлийн эр надад хэрэгтэйг одоохондоо ойлгоогүй яваа. 

Асуулт: Чиний дүү бас уран гулгалтаар хичээллэдэг үү?
Алина: Өмнө нь хичээллэж байсан, одоо бүжиглэдэг. Со-поп сонирхож сургуульд сурдаг. 

Асуулт: Сабина, хэл дээ. Алина ямар эгч вэ?
Сабина: Алина маань маш сайн эгч шүү.

Асуулт: Та 2 багадаа зодолддог байв уу? 
Сабина: Тийм ээ, зодолддог байсаан (инээлдэв).

Асуулт: Эгчийнхээ хуучин хувцсыг өмсдөг үү? 
Сабина: Өө, би заримдаа шууд авчихдаг. Уржигдар тэр гэртээ футболкоо орхихоор нь авчихсан шүү.
Алина: Тийм үү? Би мэдээгүй байсан штэ (инээв). Гэртээ очиж байгаад чамтай яринаа. Үнэндээ би ч гэсэн заримдаа түүний хувцсыг өмсдөг. Нэг удаа гольф тоглохдоо банзлыг нь өмссөн. Бид өндөр намаар адилхан болохоор амар байдаг юмөө. 

Асуулт: За, алив хамаг нууцаа дэлгээрэй. Алина гэртээ халамцуу ирж байв уу?
Сабина: Үгүй, тийм юм ёстой болоогүй. 

Асуулт: Алинад “оддын өвчин” туссан уу? 
Сабина: Тийм тохиолдол гарсан шүү. Олимпийн наадмын дараа “Одоо намайг Та гэж бай” гэсэн штэ. 
Алина: Тэр алиалж байгааг та ойлгоо биз дээ.

Асуулт: Тэмцээний өмнө Алина хоолоо сойж байхад чи “Хар даа, надад үхрийн мах, бялуу байна” гэж байв уу?
Сабина: Нэг удаа би түүний амттанг хураан авч билээ. Тэр Японоос авч ирчихээд нуусан байсан.
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх