Дэлхийн алдартай хөлбөмбөгчин Лионель Месси арабуудаас нэгэн сонирхолтой санал хүлээн авчээ. Арабын “Аль-Хиляль” клуб жилд 300 сая еврогийн цалинг дэлхийн аварга Мессид санал болгосон тухай ХМХ шуугиж байна. Ямартай ч “Аль-Хиляль” клуб алдарт Месситэй хэлэлцээр хийж эхэлсэн аж. Тэрбээр өнөөдөр “Пари Сен-Жермен” багт тоглож байгаа билээ. Энэ клуб бол Саудын Араб улсын “Аль-Наср” клубын гол өрсөлдөгч. “Аль-Наср” клуб саяхан домогт Криштиан Роналдог худалдаж авсан гэдгийг бүгд мэдэх байх. Гэхдээ Месси өөрөө ч, тус клуб ч албан ёсоор энэ мэдээллийг баталсангүй, бас няцаагаагүй.
Өөр нэгэн хэвлэлд бичсэнээр Саудын Арабын “Аль-Иттихад” клуб мөн л Мессид өндөр цалин амласан, бүр жилийн 350 сая евро. “Аль-Иттихад” клуб үнэхээр ийм мэдэгдэл хийсэн, гэхдээ тэд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Саудын Арабын эрх баригчдаас тусламж авах хэрэгтэй болно” гэж “Marca” мэдээллээ.
Арабууд Мессид 350 сая евро санал болгожээ
2023-1-16
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.























