Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Уран гулгагч Костомаров робот гараа туршив

2023-10-11
0
ЖИРГЭХ

Оросын уран гулгагч, Олимпийн аварга Роман Костомаров хиймэл гарын тусламжтай анхны үгээ бичиж чадлаа. “Хиймэл гараа гар утсаар удирддаг. 8 янзын барилттай.... Би долоовор хуруугаараа гар утсаа ашигладаг. Роботжуулсан баруун гартай болохын тулд би Японы “Yamaha” мотоциклоо зарсан, гэхдээ энэ мөнгөний хэсгийг Оросын төр нөхөж олгоно гэж амласан" гэж тэр мэдэгджээ. Роман Костомаров бол Олимпийн аварга, мөн Дэлхийн 2 удаагийн, Европын 3 удаагийн, Оросын 3 удаагийн аварга, Спортын гавьяат мастер. Тэрбээр спортоо орхисны дараа Илья Авербухын мөсөн шоунд тогтмол оролцож байв, мөн “Халуун мөс”, “Ойрын дайсан”, “Урвалт” зэрэг кинонд тогложээ. 
46 настай тэрбээр 2023 оны 1-р сард хатгаа тусч Сэхээн амьдруулах тасагт хэвтсэн юм. Костомаров коомд орж удсан, сепсис болж улмаар хоёр хөл, хоёр гараа тайруулах хэдэн мэс засалд оров. Энэ хугацаанд тэр 2 удаа инсульт тусчээ. Түүний амьд үлдэх магадлал 10:1 гэж байсан ч Костомаров бууж өгсөнгүй бүхнийг даван туулж чаджээ. Тэр бүү хэл мань эр ясны дайчин, тамирчин чанараа харуулж одоо мөсөн шоунд оролцох бэлтгэлээ базааж байна. Костомаров 7 сарын эхээр эмнэлгээс гармагцаа хиймэл хөл захиалж авчруулан дасгал сургуулилтаа хийж эхэлжээ. Тэр 8 сарын 22-нд хиймэл хөлтэй анх удаа олны өмнө гарч ирж алдарт Илья Авербухын мөсөн шоун дээр үзэгдсэн. Энэ шоунд Костомаровын гэргий Оксана Домнина гулгадаг ажээ. Костомаров Шинэ оны дараа Авербухын “Хайрын захиа” мөсөн шоунд оролцохоор сургуулилж байна. Энэ шоу Оросын хэдэн хотод аялан тоглолт хийнэ. 
“Би одоо хүртэл фантом өвдөлт мэдэрдэг.... Хүнд, маш хүнд байдаг. Би гэртээ 2 гарынхаа боолтыг тайлж утсаа ухдаг. Үе үе хуучин зураг, бичлэгээ үзэхэд бараг л нулимс гоождог. Өөрийн гар ба хөлөө харж хэрхэн яаж хөдөлж байсныг үзэх бүрдээ хүний бие организм ямар төгс төгөлдөр болохыг, харин одоо ямар төгс бус болсноо мэдэрдэг. Үүрд ийм байна.... Хэн ч юу ч хэлсэн, юу ч хийсэн миний гар хөлийг орлохгүй ээ” гэж Костомаров ярилаа. Тэрбээр Оросын “Сколково” үйлдвэрийн шинэ, механик хиймэл хөлийг туршиж байгаа аж. Костомаров сая Сочи хотод зохион байгуулагдсан Оросын хиймэл эрхтэн үйлдэрлэгчдийн “БИОТЕХМЕД” үзэсгэлэн форумд очиж бүтээгдэхүүнтэй нь танилцжээ. Энд 2 настайгаас өгсүүлээд насанд хүрэгчдэд зориулсан механик, бионик буюу булчингаар удирддаг роботжуулсан гарыг дэлгэн үзүүлсэн байв. Хүсвэл эдгээр хиймэл гаранд гар чийдэн, смарт цаг, бийр гээд хүссэнээ суурилуулах боломжтой. Тэр бүү хэл “Marvel” бээлий, Хүн Аалзын гар, Төмөр хүний гар өвөрмөц дизайнтай захиалж болох гэнэ. 
Костомаров одоо “Киборг” хэмээх хиймэл гар хөлтэй хүмүүсийн тухай баримтат цуврал кинонд оролцож байна. Людмила Арланова "Би энэ киногоороо хиймэл эрхтэнтэй хүмүүс урам зориг бэлэглэхийг хүсч байна. Манай төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон Склифосовскийн нэрэмжит Түргэн тусламжийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэс засалч Максим Лачаев, “Моторика” компанийг үндэслэгч Илья Чех, Сэхээн амьдруулахын эмч Елена Мезенцева нар оролцсон" хэмээн мэдэгдэв. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх