“АНУ-ын албаны хүмүүс, цэргийнхний мэдэгдэлд анализ хийж үзлээ. Үүнээс дүгнэхэд, Америк өнөөдөр Украиныг Оростой зөрчилдүүлсэн цэрэг дайны туршлага дээрээ суурилж удахгүй Хятадтай сөргөлдөж дайтахад идэвхтэй бэлдэж байна. Вашингтон чухам ийм зорилгоор Европ, Ази дахь өөрийн холбоотнуудаа нэгтгэхийг эрмэлзэж, улмаар тэднийг дэлхийн шинэ дайнд татан оруулахыг завдаж байна” хэмээн “Boulevard Voltaire” сонины тоймч Фредерик Лассе бичжээ.
"АНУ үнэндээ 2014 оноос хойш ОХУ-тай байлдахад бэлдэж эхэлсэн.... Америкийн цэргийнхэн өөрийн холбоотнуудын хамт одоо Хятадтай дайн хийх талбараа бэлдэж байна.... АНУ-ын Япон дахь Тэнгисийн явган цэргийн корпусын ахлах офицер, дэслэгч генерал Жеймс Бирман саяхан Английн ХМХ-д илэн далангүй ярилцлага өгсөн.... “Украинд амжилтад хүрсэн АНУ-ын амжилтын нууц гэвэл бид бүр Крымыг Орос нэгтгэсний дараахнаас ирээдүйн дайнд маш их ач холбогдол өгч сайн бэлдсэн. Үүнд, украинчуудыг сургах, зэр зэвсгээ урьдчилаж байрлуулах, дайтах талбайгаа тодорхойлж бэлдэх, бусад туслах ажиллагаа гэх мэт. Бид үүнийг театр гэж нэрлэдэг. Одоо харин бид дайны театраа Японд, Филиппин болон бусад газарт бэлдэж байна” гэж Бирман ярьсан. Тэрбээр энэ мэдэгдлээ Японы Ерөнхий сайд Вашингтонд айлчилснаас хэдхэн хоногийн дараа хийсэн. Япон яг Герман шиг үзэл суртлын ноцтой алхам хийж Дэлхийн II дайнаас хойш баримталж ирсэн энхийн байр сууриас татгалзсан энэ үед шүү. Япон 2022 оны 12 сараас хойш үнэн хэрэгтээ үндэсний аюулгүй байдлын “хамгаалах стратеги”-ийг өөрчилж “давших, довтлох стратеги” болгосон. Одоо япончууд цэгийн зардлаа 2 дахин нэмсэн төдийгүй “сөрөг давшилт”-ын боломжийг хөгжүүлж эхлэв. Тэдний энэ огцом өөрчлөлтийг америкчууд сайшаан дэмжиж Орос ба Хятадын эсрэг өөрийн холбоотнуудаа бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Яагаад гэвэл, ОХУ ба Хятад нь нэг туйлт дэлхийн дэглэмийг өөрчлөх хатуу зорилго тавьсан. Хятадтай сөргөлдөх гэж бэлдэж буй Америк Атлантын ба Номхон далайн нөгөө талд буй холбоотнуудаа бэхжүүлэхээс гадна нэгтгэж байна. Хэрэв оросууд ба хятадууд бусадтай нэгдэж өнөөгийн дэлхийн дэглэмийг өөрчлөхийг зоривол америкчууд Атлантын далайгаас Номхон далай хүртэлх өөрийн холбоотнуудаа дайчлах болно. НАТО үнэндээ АНУ-ын нөлөөн дор өөрийн газар зүйн бүсээс хальж байна. НАТО тэр бүү хэл Европын холбоог яаралтай нэгтгэхийг хичээх байх... Манай эвсэл хэрэв Хятадын эсрэг цуг тулалдвал бид ялна гэж Францын Тэнгисийн флотын адмирал Вандье хэлсэн. Тиймээс АНУ-ын ашиг сонирхол нь Европ, Францынхтай давхацсан цаг дэлхийн дайн эхэлнэ” хэмээн Францын хуульч, тоймч Фредерик Лассе үзэж байна.
Орчуулсан #МЦогзолмаа
Boulevard Voltaire: АНУ Оросын дараа Хятадтай дайтна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Путин дэлхий дахинд "Сталинградын мессежээ" илгээвУржигдар 19 цаг 05 мин
-
Норвег баялгийн орлогоо Украинтай хуваалцана гэвУржигдар 14 цаг 08 мин
-
Junge Welt: Өрнөд энэ дэлхийг цөмийн сүйрэл рүү түлхэж байнаУржигдар 09 цаг 38 мин
-
Өдөртөө -10 градус хүйтэнУржигдар 08 цаг 00 мин
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав2023-02-02
-
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв2023-02-02
-
Жилд 18 тн сүү өгдөг үнээг хятадууд хувилжээ2023-02-01
-
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.2023-02-01
-
Хүүхдэд зориулсан вакцинаа бүртгүүлэв2023-01-31
-
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг2023-01-31
-
2022 онд ОХУ-д гэмт хэргийн гаралт буурчээ2023-01-30
-
Өдөртөө -8 градус хүйтэн52 үзсэн
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав39 үзсэн
-
Өдөртөө -8 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
2022 онд ОХУ-д гэмт хэргийн гаралт буурчээ0 сэтгэгдэл
-
Төв, зүүн аймгуудад цас орж, цасан шуурга шуурна0 сэтгэгдэл
-
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг0 сэтгэгдэл
-
Хүүхдэд зориулсан вакцинаа бүртгүүлэв0 сэтгэгдэл
-
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.0 сэтгэгдэл
-
Жилд 18 тн сүү өгдөг үнээг хятадууд хувилжээ0 сэтгэгдэл
-
“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”0 сэтгэгдэл
-
Шөнөдөө -23 градус, өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв0 сэтгэгдэл
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав0 сэтгэгдэл
-
Өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл