Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ХАГАС КОКС-ыг нэвтрүүлснээр агаарын чанарт нөлөөлөх ҮР ДҮН

2023-11-09
0
ЖИРГЭХ

Хагас коксыг Монгол Улсад нэвтрүүлж турших ажил яригдаж эхлээд нэлээн хэд хоногийн нүүрийг үзлээ. Энэ хооронд иргэд туршилт нь зөв , буруу гэх олон талт байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Бид өмнөх сурвалжилгадаа БНХАУ хагас коксын үйлдвэртэй болж хэрхэн утаанаас ангижирсан талаар мэдээлсэн

Хагас коксын туршилт хийнэ гэх сургаар олон эрх албан тушаалтнууд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Энэ оны 12-р сарын 15- наас эхлэн Нисэх, Яармаг, Дархан-Уул аймаг налайхын бүс нутгийн 26 мянган айл өрхөд хагас коксын туршилтыг хэрэгжүүлэхээр болсон. Гэвч иргэдийн зүгээс туршилтыг яагаад заавал Нисэх, Яармаг, Дархан-уул, Налайхын бүс нутгийг сонгох болов гэсэн асуулт үлдэж байна.

Мөн хагас коксыг Монголд нэвтрүүлснээр утааны үзүүлэлт буурахаас гадна иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар уншигч танд мэдээлэл хүргэе.

-Улаанбаатар хотын агаарын бохирдолд "Хүхрийн давхар" ислийн хэмжээ хамгийн их байна-

Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам , Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран Монгол Улс хагас кокст шилжсэнээр иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаанд үндэслэсэн мэдээлэл хийлээ.

Нийслэл Улаанбаатар хот УТААНБААТАР нэр зүүтлээ саарал хот болсон. Улсын хэмжээнд нийт 43 агаарын чанарын хяналтын систем ажиллаж байгаагаас Улаанбаатар хотод 18 нь байна. Тус агаарын чанарын хяналт нь Тоосонцор, Нүүрстөрөгчийн дутуу исэл, Хүхрийн давхар исэл , Азотын давхар исэл гэх мэт элементүүдийг хэмждэг. Одоогоор нийслэлд Хүхрийн давхар исэл хамгийн өндөр түвшинд буюу PM 2,5 байгаа аж.

Хүхрийн давхар исэл нь хүхэр агуулсан түлшний /нүүрс, дизель/ дутуу шаталт, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг байна. Тус элемент нь агууламж маш өндөр байхад эрүүл хүмүүст ч шуухитнах, цээжээр давчдах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх судасны өвчтэй болон гуурсан хоолойн багтраа, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байх магадлал өндөр.

ҮР ДҮН: Монгол Улс 100 хувь ХАГАС КОКСТ шилжсэнээр агаарын чанар болон эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах вэ-

Хагас коксыг дотооддоо үйлдвэрлэх бус гадны улсаас худалдан авч байгаад иргэд ихээхэн дургүйцэж буй. Тус бүтээгдэхүүнийг 100 хувь Монголдоо нутагшуулахаас өмнө агаарын чанар болон эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлдөг талаар дурдах нь зүй.

ОХУ ,БНХАУ, Өмнөд солонгос, Герман улс хагас коксыг 100 хувь туршиж хамгийн их үр дүнд хүрчээ. Энэхүү шахмал түлшний онцлог нь жирийн галаар бус тусгай бүтээгдэхүүнээр хийгдсэн асаагуураар асдаг байна. Дээрх улс хагас коксыг нэвтрүүлснээр дэгдэмхий чанар 51,9 хувь, Хүхэр 57,7 хувиар буурсан гайхалтай үр дүнг үзүүлсэн байна.

Харин Монгол Улс 2023-2024 оны өвлийн улиралд хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлш ашигласнаар Улаанбаатар хотын агаарын тоосонцрын хэмжээ 72,6 хувь, хүхрийн хийн хэмжээ 85 хувь, Азотын исэл 23 хувь тус тус буурна гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээлж байна.

Ингэснээр иргэдийн амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшнийг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх) зэрэг асуудлууд эрс буурна.

-НИСЭХ, ЯАРМАГ, НАЛАЙХ, ДАРХАН-УУЛ аймагт туршилт хийвэл ҮР ДҮН гарах магадлал ӨНДӨР-

Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэгт агаарын бохирдол хамгийн өндөр заадаг. Гэвч холбогдох албан тушаалтнуудын зүгээс Нисэх, Яармаг, Дархан-Уул , Налайх дүүргийн бүс нутгийг хагас коксон шахмал түлшийг турших шийдвэр гарсан. Үүнийг Эрчим хүчний яамнаас тодруулахад агаарын бохирдол өндөр бүсэд туршвал ямар ч үр дүнгүй. Учир нь гэвэл хотын төвийн бүсэд хүн амын нягтаршил өндөр. Аль нэг дүүрэгт хагас коксон түлшний туршилт хийлээ гэхэд өөр дүүргийн агаарын бохирдол салхиар дамжин туршилт хийж буй дүүрэгт орж ирэн үр дүн өгөхгүй. Тиймээс нийслэлээс алслагдмал агаарын бохирдол харьцангуй бага бүсэд энэхүү туршилтыг хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

2023-2024 оны өвлийн улиралд БНХАУ-аас нүүрс худалдан авч туршиж байгаа ч 2024 он гэхэд эх орондоо Хагас коксон түлшний үйлдвэртэй болох томоохон зорилгыг тавиад буй.

Жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдвал БНХАУ-аас импортолж буй түүхий эдийн үнэ 56,3 хувиар буурах төлөвлөгөөтэй байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
  • Хуулийн төсөл өргөн барьлаа
    2025-05-28
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа
    2025-05-28
  • Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн хэмжээг тогтоолоо
    2025-05-28
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28
  • Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэвэл би үлдэнэ, үгүй бол огцорно
    2025-05-28
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    289 үзсэн
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    35 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    28 үзсэн
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    28 үзсэн
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    0 сэтгэгдэл
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    0 сэтгэгдэл
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    0 сэтгэгдэл
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    0 сэтгэгдэл
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх