Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Хугарсан хөлтэй тэмцээнд оролцож түрүүлжээ

2023-11-22
0
ЖИРГЭХ

Оросын уран гулгагч, 19 настай Ксения Синицына Самара хотод явагдсан “Гран При” тэмцээний 5-р шатанд алдартай олон тамирчныг ардаа орхиж ялжээ. Тэрбээр энэ ялалтын дараа л хугархай хөлтэй 10 хоног гулгаснаа мэдсэн тухай “Sport24” мэдээлэв. “Хөл хугарсан гэдгийг сонсоод би үнэхээр “мэл гайхаж цэл хөхөрсөн. Эмч анх буруу онош тавьсан байсан. Энэ бол зүгээр хөх няц болж, аюултай юм алга гэж надад эмч хэлсэн юм. Сэтгэл санааг тэгж чиглүүлсэн болохоор... яваад л байсан. Үсрээд буух үед жаахан өвдөж эмзэглэдэг байв, гэхдээ л ноцтой юм алга гэсэн гэж бодон сургуулилтаа хийж байлаа....  Би өвдөлтийг тэсвэрлэж 10 хоногийн турш дасгал сургуулилтаа хийж байлаа. Сүүлдээ манай дасгалжуулагч "10 хоног өвдөнө гэдэг нэг л бишээ, дахиж эмчид үзүүлэх хэрэгтэй" гэв. Гэтэл хөл хугарсан байжээ. Би яаж гулгаж байв? Бас яаж үсэрч байсан юм бол? Энэ бүхэн хөл, ер нь миний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байсан. Хугарсан яс буруу барьцалдаж эдгэсэн бол яана? Азаар бүх юм гайгүй өнгөрлөө. Би Самара хотод ирсэндээ баяртай байна... Энд ялсандаа сэтгэл маш их догдолж байна. Баяр хөөр багтаж ядан... инээмсэглэлээ барьж дийлэхгүй нь ээ. Энэ үнэхээр үгээр хэлшгүй мэдрэмж. Би маш их баяртай байгаа” гэж Ксения Синицына сурвалжлагчид ярилаа. 
Тэрбээр одоо биеийн тамирын дээд сургуульд сурдаг, ирээдүйд дасгалжуулагчаар ажиллахыг хүсдэг аж. Түүний хобби нь бялуу хийх. Ксения ярилцлагын төгсгөлд “Хамгийн гол нь эрүүл мэнд шүү! Аз амжилтыг бүгдэд ерөөе. Уран гулгалтын тэмцээнээ үзээрэй” гэж хэллээ. 
#МЦогзолмаа орчуулав.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх