Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг ЗГ-ын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар дахин онцгой дэглэм тогтоолоо

2023-11-29
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэн компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, цаашид хэвийн, тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, нүүрсийг биржээр дамжуулан худалдах үйл ажиллагааг тогтворжуулан улс орны эдийн засгийг эрчимжүүлэх болон компанийн удирдлагыг мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдүүлж, засаглалыг сайжруулах, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, нөхцөл бололцоог хангуулах шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.
Онцгой дэглэмийн хугацаанд компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
Онцгой дэглэмийн нэг жилийн хугацаанд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, төсөвт 3.0 их наяд төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлсэн байна.  
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн онцгой бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын 2022 оны 362, 385 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс олборлолт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, нүүрсийг хил нөхцөлөөр биржээр арилжих, шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал,
-Нүүрсийг биржээр, хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн.
-Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайгаас нүүрс дутсан асуудлыг эцэслэн шийдвэрлэв.
-Нүүрс худалдах, худалдан авах гэрээний нөхцөлийг өөрчлөн, уурхайн ам нөхцөлөөс, хил нөхцөлд шилжүүлэв.
-Уулын ажил гүйцэтгэх зардлыг бууруулав.
-Компанийн өр төлбөрийг барагдуулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэв.
-Ил тод байдлыг хангах үүднээс нууцад хамруулсан төслийн гэрээнүүдийг ил тод болгов.
-Уурхайн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг, зардлыг бууруулах төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх бодлого баримтлан ажиллав.
-Хууль зөрчсөн байж болзошгүй тохиолдлуудыг хяналт, шалгалтын байгууллагад гомдол гарган шилжүүлсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх