“UFC”-н экс аварга Конор Макгрегор Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдлээ. Ирландын Ерөнхийлөгчийн сонгууль 2025 онд явагдах юм байна. Тус орны тэргүүн 7 жилийн хугацаанд алба хашдаг. Өнөөгийн Ерөнхийлөгч нь Майкл Хиггинс. Ирландын Ерөнхийлөгчид нэр дэвших болзлоос тоочвол: 35 нас хүрсэн байх, парламентын дор хаяж 20 гишүүн нэрийг нь дэвшүүлсэн байх, эсвэл орон нутгийн төрийн захиргааны 4 байгууллага санал гаргасан байх....
Харин Конор Макгрегор 7 сарын 14-нд 35 нас хүрсэн юм байна. Тэрбээр “UFC”-н хөнгөн ба хагас хөнгөн жингийн аварга, 22 удаа тулалдаж 6 ялагдсан. “Хэрэв би нэрээ дэвшүүлбэл жинхэнэ өрсөлдөөн болно. Одоо Жерри Адам 78 настай, Берти Ахерн 75 -тай, Энда Кенни 74 -тэй. Тэд тус бүрдээ өөрийн намаар дамжуулан улстөртэй салшгүй холбоотой. Гэтэл эдгээр намыг хүмүүс биш өөрөө өөрсдийгөө удирддаг. Харин би бол 35 настай, залуу бөгөөд идэвхтэй. Шинэ цус тоглоомонд орж ирж байна. Би бусдыг сонсоно, би дэмжинэ, би дасан зохицож чадна.... Хөгшид харин өнөөгийн нийгмийн байдлын төлөө заавал хариуцлага хүлээх болно. Би бүр энэ талаар санал асуулга явуулмаар байна. Бүр 7 хоног тутам, би үүнийг санхүүжүүлж чадна. Хэрэв би ялбал төр засгийн эрхэнд Конор биш харин Ирландын ард түмэн байх юм. Би ба та нар” гэж Конор Макгрегор мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, тус орны Дублин хотод 11 сарын сүүлээр хутгатай этгээд (алжир гаралтай) гудамжинд иргэд рүү халдаж 5 хүнийг шархдуулсан билээ. Үүнээс хойш Ирландад эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр эмх замбараагүй байдал болон хувирч байна.
Макгрегор энэ үеэр “Өөрчлөлт хэрэгтэй... Ирландын Засгийн газрын үйл ажиллагаа муу” гэж шүүмжилсэн биш Цагдаагийн газар хэрэг үүсгэн баахан шалгажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Конор Макгрегор Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог ханганаУржигдар 13 цаг 24 мин
-
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн ЗГ шийдвэр гаргалааУржигдар 13 цаг 22 мин
-
Оны шилдэг эмэгтэй шагналд нэр дэвшиж байна2025-04-30
-
Сургалтанд хамрагдлаа2025-04-30