Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Монголын нийгмийн 30 жилийн "их" цэвэрлэгээг Л.Оюун-Эрдэнэ түүний багийнхан  хийж байна

2024-1-15
0
ЖИРГЭХ

2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан Ерөнхий сайд 5 Ш ажиллагааг авч хэрэгжүүлэх  талаар танилцуулсан билээ.

Өөрөөр хэлбэл  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд, "Шувуу, Шилжүүлэн авах, Шил, Шүгэл, Шүүр гэсэн “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлснээс хойш зөвхөн  Шил ажиллагааны хүрээнд нээлттэй мэдээллийн нэгдсэн систем “shilen.gov.mn” цахим системийг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд “Шилэн индекс”-ийг зарлан иргэд, олон нийтийг нээлттэй мэдээллээр ханган ажиллаж эхэлсэн.  Түүнчлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 123 төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл хариуцагч байгууллагатай холбогдож, info@shilen.gov.mnцахим шуудангаар 550 гаруй багц мэдээллийг хүлээн авч, “shilen.gov.mn” системд байршуулжээ.Мөн Шилэн ажиллагааны хүрээнд 98 шалгуур үзүүлэлтээр дүгнэж 7 хоног тутам мэдээллээ олон нийтэд хүргэдэг боллоо

Анх сонсоход инээдтэй ч гэмээр сонсогдсон акцыг тухайн үед  олон нийт төдийлөн ойшоогоогүй ч жил хүрэхгүй хугацаанд маш олон ажилуудыг амжуулснаас үзэхэд хөнгөхөн наргиа мэтээр хүлээж авч боломгүй гэдэг нь тодорхой болсон. Ямартаа ч Шилэн ажиллагааны хүрээнд хэд хэдэн нэрийг нь ч амьдралдаа дуулж байгаагүй сангуудын зарцуулалт олон нийтэд ил болж өгсөн. Товчхондоо хэн хүссэн нь дурын мэдээллээ дуртай цагтаа дэлхийн хаанаас ч авч болохоор нөхцлийг бүрдүүлсэн нь бас нэг дэвшил. Ялангуяа хамгийн их хэл ам дагуулдаг Боловсролын сангийн зээлийн  байршуулсан мэдээллээс хэн гэдэг хүн ямар хэмжээний зээл авч сурсан болох талаарх мэдээлэл ч ил тод нээлттэй болсон. Цаашдаа ч бүх сангийн мэдээлэл ч ил болох юм байна. Анх ажлаа эхлэхдээ "Нийгмийн бухимдал их байгаа. Гэхдээ үүнийг одоо л засахгүй бол ирээдүйд ч энэ хэвээр байна.Бухимдал буцалсан ч би шийдвэрээсээ огт буцахгүй" гэсэн Ерөнхий сайдын үг ийнхүү хөрсөн дээрээ буугаад ажил хэрэг болоод явж байна. Цаашдаа ч маш олон авлигачдын үүц Шилэн ажиллагааны хүрээнд задарч эхэлнэ. Энд хэн нэгэн хожих хожигдох тухай асуудал биш юм. Монголын нийгмийн 30 жилийн "их" цэвэрлэгээг Л.Оюун-Эрдэнэ түүний багийнхан  хийж байгаа нь л бодит үнэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх