Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Гурван жилийн хугацаанд Л. Оюун-эрдэнийн ЗГ Улсын их өр бондуудыг төлсөн жилүүд байлаа

2024-1-22
0
ЖИРГЭХ

"ӨРӨНД САНАА ЗОВОХ ХЭРЭГГҮЙ, ҮР ХҮҮХДҮҮД ЧИНЬ ТӨЛЧИХНӨ" Алтанхуяг.(2012 он) гэж хэлж байлаа Гэвч түүний өрийг сайн муугаар чичлүүлээд байгаа ОЮУКИЙН ЗГ оны өмнө бүрэн төлж барагдуулсан...Үндсэндээ Гурван жилийн хугацаанд Л. Оюун-эрдэнийн ЗГ Улсын их өр бондуудыг төлсөн жилүүд байлаа гэхэд болно. Үнэхээр ч 10 гаруй жилийн өмнө Алтанхуягийн ЗГ 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, Хөгжлийн банк, Монголбанк нийтдээ 7.2 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээл авчээ. Эдгээр зээлийн 90 орчим хувь нь арилжааны өндөр хүүтэй, хугацаа багатай, хатуу нөхцөлтэй. 7.2 тэрбум ам.доллар гэдэг нь Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгө байв.

Энэ их мөнгө хаачсан бэ

1. 2012 онд 1.5 ТЭРБУМ ам.долларын ЧИНГИС БОНДыг 5.175 хувийн хүүтэй гаргаж байжээ.

2. ЕВРО БОНД. Хөгжлийн банк нийт 600 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний, дунд хугацааны евро өрийн бичиг гаргасан.

3. САМУРАЙ БОНД. Засгийн газраас 2013 оны 12 сард 30 тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй, гадаад валютаар, хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан.

4. ДОТООДЫН ҮНЭТ ЦААСЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ДИМ САМ БОНД. Нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг 2015 онд олон улсын зах зээлд арилжаалсан ба энэ нь гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй юм. Бондыг арилжаалсан зорилго нь 2015 онд хугацаа нь дууссан Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх явдал байв.

5. ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ МАЗААЛАЙ БОНД. 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан. Энэ нь Засгийн газрын 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогддог.Мазаалайгийн хүүнд 2018 оны нэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 131 тэрбум 805 сая, өдөрт 72 сая 221 мянга, цагт нэг сая 203 мянга, секундэд 20.061 төгрөг төлж байв.

ЭДГЭЭР ӨР ЗЭЭЛИЙН "АЧААР" монгол төгрөгийн ханш 2,5 ДАХИН унаж, доллар 1250 төгрөгнөөс 2850 төгрөгт хүрэв.

МУ-ын нийт гадаад ӨР 32 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР болов.

Эдгээр бондуудыг төлөх зорилгоор МАН ахин бондууд гаргаснаас хамгийн өндөр хүүтэй нь ХАГАС ЖИЛД 65 ТЭРБУМЫН ХҮҮТЭЙ ХУРАЛДАЙ БОНД. Евро бондын өрийг дарахын тулд Хуралдайг 2017 онд босгосон ба 8.75 хувийн хүүтэй, 600 сая долларын өрийг үндсэн төлбөр хийгдэх хүртэл гэрээний дагуу хагас жил тутам хүү төлж байна.

Дараагийнх нь ГЭРЭГЭ БОНД. Чингис болон Дим Сам нарын өрийг төлөх зорилгоор Засгийн газар 2017 оны 10 сард 5.5 жилийн хугацаатай 5.625 хувийн хүүтэй 800 сая долларын Гэрэгэ бондыг арилжаалсан. Бондын эргэн төлөлтийг 2023 онд хийсэн

2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлөх ёстой ч гуравхан жилийн хугацаанд Оюун-Эрдэнийн Засгийн газар төлж барагдуулсан юм

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх