Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Дэлхийн хэдэн оронд газар хөдөлжээ

2024-1-23
0
ЖИРГЭХ

Хятадын Шинжаан-Уйгарын автономт районы Аксу тойргийн Уши хошуунд 1 сарын 23-нд 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай тус орны Сейсмологийн сүлжээний төв мэдээллээ. Үүний дараа 5,3 хүртэл магнитудын хүчтэй цуврал газар хөдлөлт болжээ. Орон сууцны 2 байшин бас малын жүчээ нурж, Хятадын зарим нутагт тог цахилгаан тасарсан байна. Мөн Аксу болон бусад хотын олон иргэн орон гэрээ орхин явсан тухай ХМХ мэдээлэв. 
1 сарын 23-нд Хятадад дахин нэг газар хөдлөлт болсон, 5,7 магнитудын хүчтэй. “Даваа гарагийн өглөө 6 цагийн орчим Чжаотун тойргийн Ляншуй тосгонд хөрсний гулгаа, нуранги болж 47 хүн сураггүй алга болсон гэж бүртгэгдлээ. Одоогийн байдлаар Юньнань мужид 7 хүн нурангинд дарагдаж нас барсан нь тогтоогдсон, мөн 40 хүн олдоогүй. Энд 795 аврагч, 1 дрон болон экскаватор, ачигч, машин гээд 120 техниктэй ажиллаж байгаа аж. 213 оршин суугчийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж 100 гаруй майхан, 400 хөнжил, 200 дулаан хүрэм, ослын гэрэлтүүлэг бүхий 14 цогц төхөөрөмж тараасан” гэж “Синьхуа” агентлаг мэдээлэв. 
Түүнчлэн Киргизийн Бишкек, Казахстаны Алма-Ата, Узбекистанд газар хөдөлжээ. Алма-Атад 4 магнитудын хүчтэй газар хөдөлж дараа нь 10 гаруй афтершок бүртгэгдсэн. Энэ үеэр 8 хүн бэртэж гэмтжээ. Тэдний 3 нь 2 ба 3 давхрын цонхоор үсэрсэн аж. Сургууль, коллежийн хичээлийг цуцалжээ. Газар хөдлөлтийн улмаас Казахстан руу нисч явсан 4 онгоц хугацаандаа Алма-Атад бууж чадсангүй. 
Киргизийн нийслэлээс 400км зайтай нутагт 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлж Бишкект 4-5 балл мэдрэгдсэн. Түүнчлэн тус орны Иссык-Кульск, Нарынск, Чуйск мужид газар хөдөлсөн, ялангуяа Жети-Огузск, Аксыйск, Тюпск дүүрэгт их хүчтэй мэдрэгдэв. Гарз хохирлын талаарх мэдээлэл алга. 
Узбекистаны Ташкентад 3 баллын хүчтэй газар хөдөлсөн, харин Андижанск, Ферганск, Наманганск мужуудад 3-4 балл байв. Газар хөдлөлтийн голомт нь нийслэлээс 862 км зайд бүртгэгдлээ. 
#МЦогзолмаа орчуулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УБ-т дуу цахилгаантай аадар бороотой
22-23-нд баруун, төв, зүүн аймгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УБ-т 30 градус, бороогүй
УБ-т 29 градус, бороогүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх