Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

ОХУ: Монголоор дамжих хийн хоолойг Хятад "хойш татдаг"

2024-2-02
0
ЖИРГЭХ

---ОХУ-ын тоймч Ольга Самофаловагийн нийтлэлээс товчлон хүргэв---

Хятад яагаад Оросын байгалийн хийн шинэ хоолой барихыг зөвшөөрөхгүй байгаа вэ? Шинэ хийн хоолойгоор байгалийн хий нийлүүлэх гэрээнд “Газпром” корпораци ба Хятад 2 одоо хүртэл гарын үсгээ зурахгүй байгаа нь хачирхалтай. Хятадууд энэ талаар огт дуугарахгүй, амандаа ус балгасан мэт. Харин “Газпром”-н тэргүүн Алексей Миллер болохоор хэлэлцээр явагдаж байгаа гэдэг.
Гэтэл энэ хийн хоолой газар нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх Монгол Улс сая албан ёсоор “Хийн хоолойн төслийн тухай хэлэлцээр удааширч сунжирч байна” гэж мэдэгдсэн.
Уг нь “Сибирийн хүч 2” хийн хоолойн барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж өмнө нь зарласан. Гэвч үүний тулд эхлээд арилжаа наймааны Гэрээгээ байгуулж гарын үсэг зурах ёстой, ийм гэрээгүй хэн ч юу ч барихгүй. 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын орлогч Алексей Громов “Энэ оны эхний хагаст л лав Гэрээнд гарын үсэг зурахгүй шинжтэй” гэж мэдэгдлээ. “Үнэ ханшин дээр Талууд тохиролцож чадахгүй байна. Хятадууд болохоор удаан хүлээх тусам Газпром-ын ажил хэрэг муудаж улмаар Орос буулт хийнэ гэж үзэж байна” хэмээн Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн тэргүүлэгч шинжээч Игорь Юшков мэдэгдлээ.
“Сила Сибири 2" хийн хоолойг Хятад чухалчилж үзэхгүй байх хэдэн шалтгаан бий. “Сибирийн хүч 2 хийн хоолойн маршрут нь Төв Азиас Хятадад хий нийлүүлдэг маршруттай бараг давхацдаг, шинэ нутгуудад биш Шанхай л хүрнэ. Өөрөөр хэлбэл, Оросын хий бусад орны хийтэй өрсөлдөх юм. ОХУ өрсөлдөөнд ялъя гэвэл байгалийн хийгээ инээдтэй үнээр зарах болно. Гэвч тэгж болохгүй ээ, бид Хятадад хий нийлүүлэхээ нэмэгдүүлэх нь чухал боловч гол нь төсөвт ашигтай байх ёстой шүү дээ... Хятад хил дээрээ Төв Азиас хий худалдаж авахаас гадна Турменистан зэрэг орны хий олборлох төсөлд оролцдог. Тэр бүү хэл хийн хоолойн систем нь Хятадаас зээлсэн мөнгөөр баригдсан. Ийм учраас Хятад зээлийн хүүгийнхээ оронд Төв Азийн орнуудаас хий авдаг юм. Харин бид зөвхөн хий зарах-худалдаж авах гэрээ хийдэг” гэж Алексей Громов тайлбарлав.
Сонирхуулахад, Хятад улс Төв Азиас 1000м3 хийг 350-370 доллараар худалдаж авдаг. Харин Орос улс “Сибирийн хүч” хоолойн хийг 1000м3-г нь 300 доллараар Хятадад зардаг. 
Тэгээд ч “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэхийн тулд Хятад өөрийн нутгийн дэд бүтцэд их мөнгө хаях шаардлагатай болно, бас 2030 оноос л орж ирэх энэ хийг ашиглах урт хугацааны эрэлт байх ёстой гэдгийг хятадууд ойлгож байгаа. 
Гэхдээ улстөрийн үйл явдлуудаас болж “Газпром”, Хятад хоёр шинэ хийн хоолойн гэрээ байгуулах ажлаа хурдасгаж магадгүй. Ойрхи Дорнодын зөрчил хурцдаж Улаан тэнгисээр усан онгоцууд зорчих асуудалтай болж байгаа. Хэрэв Хятад ба АНУ-ын “худалдааны дайн” гаарвал америкчуудын Хятадад нийлүүлэх шингэрүүлсэн хий тасалдаж болзошгүй. Хамгийн гол нь Оросоос хоолойгоор нийлүүлэх хий иймэрхүү эрсдэлд өртөхгүй. ОХУ-ын тогтвортой, хямд үнэ болон улстөрийн найдвартай байдал, аюулгүй осолгүй байдал нь тооцоотой Хятадыг “за” гэж хэлүүлж чадах байх.... 
#МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
“ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх