Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

2 хөлгүй тамирчин Эверестэд авирч 2 рекорд тогтоов

2024-2-08
0
ЖИРГЭХ

Италийн тамирчин Андреа Ланфри “дэлхийн дээвэр” гэгддэг Эверест ууланд авирч 2 дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 2 хөлгүй, гарын 7 хуруугаа тайруулсан хэрнээ энэ агуу уулын оргилд гарсан анхны хүн болжээ. Андреа Ланфри энэ үед мөн Гиннессийн 2 дээд амжилт тогтоосон юм. 
Андреа 2015 онд 29 настайдаа менингит, менингококийн сепсисийн улмаас эмнэлэгт хэвтжээ. Эмч нар түүний 2 хөлийг өвдөг хүртэл, мөн 7 хурууг нь тайрч байж амийг нь аварсан аж. Андреа 7 сар эмнэлэгт эмчлүүлэхдээ тал хугацааг нь коомд өнгөрүүлжээ. Гэвч тэр сэтгэлээр унасангүй, Пара спортоор хичээллэх боломжийг олж харлаа. Андреа мэс заслаас хойш 1 жилийн дараа улсынхаа хөнгөн атлетикийн шигшээ багт багтсан. Дараа нь тэр 2016–2018 онд пара спортоор Европ, дэлхийн мөнгө хүрэл медаль хүртсэн юм. Үүний дараа Андреа буцаад альпинизмаар хичээллэхээр шийджээ.
Андреа уулын оргилд хүрэхээс өмнө эхний дээд амжилтаа тогтоов. Тэрбээр төв лагерь луу явах замдаа 1 миль зайд хиймэл хөлтэйгээ гүйж 9 минут 48 секундэд туулжээ. 
Андреа Ланфри “Би найзын хамт Эверестийн оргил руу 2 сар авирлаа, энэ бол миний тооцоолсноос 14 хоногоор цөөн гэсэн үг. Цаг агаар таатай байсан нь нөлөөллөө. Уул руу авирч байхад таарсан зарим хүн намайг их гайхан харж байлаа, гэхдээ хиймэл хөл биш харин гутлыг минь хараад.... Уулын оргилыг хараад миний сэтгэл их догдолсон. Би өнгөрснөө дурсч Эверестийн оргилд гарахын тулд хийсэн өмнөх олон сургуулилт, олон ууланд  хэрхэн авирч байснаа эргэн саналаа.... Гиннессийн шинэ 2 дээд амжилт миний хувьд том бахархал төдийгүй над шиг ийм хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хүмүүст урам онгод бэлэглэх байх гэж бодож байна” гэж ярилаа. 
#МЦогзолмаа орчуулав. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Парис хотын мэр Сена мөрөнд шумбав
“Евро 2024”-т Испани, АНУ-д Аргентин ялав
Мбаппе: Би “Евро2024”-д бүтэлгүйтчихлээ
Роналдо энэ зууны сөрөг рекорд тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх