Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
ЭХЛЭЛ
Улс төр
Эдийн засаг Уул уурхай
Дэлхий дахинд
Хууль эрхзүй
Нийгэм соёл
Хүн байгаль
Спорт
Эрүүл мэнд
  • ЭХЛЭЛ
  • Улс төр
  • Эдийн засаг Уул уурхай
  • Дэлхий дахинд
  • Хууль эрхзүй
  • Нийгэм соёл
  • Хүн байгаль
  • Спорт
  • Эрүүл мэнд

Л.Оюун-Эрдэнэ: “Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж ЗГ дангаар зүтгээд нэмэргүй

2024-2-29
0
ЖИРГЭХ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн-2024” өнөөдөр боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд оролцох үеэрээ "Ахлагч нар төр иргэн хоёрын гүүр болж, Монгол Улсын хуулийг  сахиулахын төлөө амь насаа үл хайхран, амьдралын халуун цэгт ажилладаг хүмүүс” гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.  
Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, хэрэгжилт, Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа, Монгол Улсын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл өгөв.
Тухайлбал, 2021 онд  43.6 их наяд төгрөг байсан дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 68.9 их наяд болж, 2024 оны хүлээлт 74 их наяд төгрөг байна. Мөн цар тахлын оргил үед -4.7 хувь хүрч унасан эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувь болж өсөж, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа гуравт орж байна.Анх удаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5220 ам.долларт хүрч, улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарсан. Мөн цахим засаглалын индекс 18 байраар урагшилжээ.
Эдийн засгийн өсөж дотоодын цэргийн алба хаагчдын үндсэн цалинг хоёр удаа 28-77 хувиар нэмсэн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд анхаарч, цалиннэмэхээс  гадна анх удаа байр авч байгаа төрийн албан хаагчдыг дэмжих, хөдөө орон нутагт шилжин ажиллах албан хаагчдыг илүү дэмжих  бодлого баримтлана” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлж, Засгийн газар 2023 онд “Чингис”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Евро”, “Самурай” бондын өрийг бүрэн төлж, Монгол Улс гадаад өрийн дарамтаас гарсан.
Нүүрсний хулгайтай тэмцэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ил тод болгох, авлигын эсрэг ялын бодлого чангатгах зэрэгт цагдаа, дотоодын цэргийн байгууллагынхны үүрэг оролцоо чухал” гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн Засгийн газраас аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж буй энэ үед цагдаа, дотоодын цэргийн ахлагч, албан хаагчид мэдлэг боловсрол, харилцаа хандлагаа дээшлүүлэх нь жуулчдад эерэг сэтгэгдэл төрүүлж, олон улсад эх орноо таниулах замаар эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэв. 
“Авлигатай тэмцэнэ” гэж Ерөнхий сайд ганцаараа яриад, “Хууль сахиулна” гэж Засгийн газар дангаар зүтгээд нэмэргүй. Цар тахал тархаж, эдийн засаг тасалдсан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй хүнд цаг үед ард иргэд, төр засагтайгаа хамт байдаг цагдаа, дотоодын цэргийн байгууллагынханд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэж Ерөнхий сайд хэллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Хуулийн төсөл өргөн барьлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ МИНИЙ ГЭР БҮЛ- МИНИЙ БАХАРХАЛ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
    2025-06-23
  • Б.Чойжилсүрэн: ТЭЦ-lll дээр гарсан ослын шууд хохирлын хэмжээг гаргахад дахиад долоо хоног шаардлагатай
    2025-06-19
  • Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
    2025-06-19
  • “ ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 44.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
    2025-06-09
  • ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ТАЛУУДЫН ОРОЛЦООНЫ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
    2025-06-09
  • Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ
    2025-06-09
  • ЭТТ ХК дараах ажлын байрны сонгон шалгаруулалтыг хийнэ
    2025-06-09
  • Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Эрдэнэсийн хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ боллоо
    2025-06-01
  • Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах эрсдэл тулгарлаа
    2025-05-29
  • Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ
    2025-05-28
  • CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ
    2025-05-28
  • УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
    2025-05-28
  • “ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-05-28
  • “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН МЕНЕЖЕРҮҮД УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
    2025-05-28
ЭХЛЭЛ Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Хууль эрхзүй Нийгэм соёл Хүн байгаль Спорт Эрүүл мэнд
Вэб сайт хийх