Өмнөд Азид оршдог Бангладеш улсад агаарын хэм зарим нутагт Цельсийн 43,7 градус хүрч халжээ. "Их халууны улмаас 10 хүн наранд цохиулж нас барсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэх шинжтэй" хэмээн тус орны Эрүүл мэндийн яам мэдэгдлээ. Мадарипур, Чуаданг, Кхулна, Хабиганж, Ражбари, Дженайд, Лалмонирхат, Бандарбан, Читтагонге мужуудад нас барсан тохиолдол бүртгэгджээ. “Энэ дулааны урсгал 31 өдөр дараалан бүртгэгдсэн, дахин хэдэн өдөр үргэлжлэх төлөвтэй. Чуадангт 43 градус халсан, мягмар гарагт бүр 43,7 градус хүрсэн. Ийм их халуун өмнө нь манай улсад ганц удаа тохиосон билээ. Түүнчлэн Даккад 38,6 -40,5 градус халлаа” хэмээн Цаг уурын товчоо мэдээлэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл