2023 оны татвар төлөлтийн тоон мэдээллээр Эрдэнэс Тавантолгой ХК урьд өмнө түүхэнд байгаагүй өнөр үр ашигтай ажиллалаа. Ингэснээр зөвхөн улс ашигтай байгаад зогсохгүй, хувьцаа эзэмшигч ард иргэдэд ч ашигтай байлаа. Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосноор зөв менежментээр удирдаж, үйл ажиллагаа нь нээлттэй ил тод болж, компани ашигт ажиллагаагаа сайжруулж, борлуулалт экспортыг нэмэгдүүлснээр 2022 он, 2023 онд 2 удаа хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгосон бол өнөөдөр Монгол Улсын нийт татвар төлөгч компаниудаа тэргүүлж Монголын татварын албанаас өргөмжлөлөө гардан авлаа. Мөн түүнчлэн Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд 2,8 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Татварын байгуулллагад төвлөрүүлсэн 13.5 их наяд төгрөгийн 21,5 хувийг ЭТТ ХК бүрдүүлжээ.
Том татвар төлөгчдийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар:
Эрдэнэс Тавантолгой ХК- 2.8 их наяд төгрөг
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-1.4 их наяд төгрөг
Оюутолгой – 727.2 тэрбум
Энержи ресурс-394.8 тэрбум төгрөг
Эрдэнэт, Оюутолгой, Энержи ресурс компанийн төлсөн татвар нийлээд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн татварын хэмжээнд хүрсэнгүй. Тиймээс Эрдэнэс Тавантолгйо ХК-д онцгой дэглэм тогтоосон нь зөв байжээ
ЭТТ ХК монголын нийт татвар төлөгч компаниудаа тэргүүлжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ2025-06-09
-
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ2025-05-28
-
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ2025-05-28
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-05-28
-
Ажлын байрны сонгон шалгаруулалт хийнэ0 сэтгэгдэл