Манай Монгол улсын гүйлтийн тамирчин Улаанхүүгийн Ганзориг алдарт Гиннесийн номонд багтаж чадлаа. Тэрбээр 2024 оны 4 сарын 21-нд зохион байгуулагдсан Лондоны марафонд монгол үндэсний хувцсаараа гоёж оролцсон юм байна. У. Ганзориг 42,195 км зайг 4 цаг 22 минут 59 секунд гүйжээ. Тэрбээр Дээд амжилтын Гиннесийн номын “Fastest marathon wearing traditional Mongolian boots” ангилалд ийнхүү албан ёсны гэрчилгээг гардаж авлаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.