Ираны Ерөнхийлөгч Ибрагим Раиси болон бусад өндөр албан тушаалтан онгоцны ослоор амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улс 5 хоногийн гашуудал зарлажээ. “Ерөнхийлөгчийн оршуулга 5 сарын 21-нд болно. Үндэсний хэмжээний гашуудлын үеэр бүх кино театр, театр ажиллахгүй, телевизээр цэнгээнт нэвтрүүлгийг хаана” гэж “Mehr” агентлаг мэдээллээ. Пакистан улс Ираныг хүндэтгэж буйгаа илэрхийлэн 5 сарын 20-ны өдөр гашуудсан бол Ливан 3 өдрийн гашуудал зарлав.
Нэмж өгүүлэхэд, Ливаны зөнч Лайла Абдель Латиф бүр 2021 онд Ираны Ерөнхийлөгчийн үхлийг зөгнөсөн тухай мэдээлэл интернэтийг шуугиулж байна. “Ливаны зөнч аль улсын хэн онгоцны ослоор сүйрнэ гэдгийг онцлоогүй ч түүний зөгнөл чухам энэ Ираны осолтой холбоотой” гэж Арабын ХМХ бичжээ. “2024 оны эхний хагаст онгоцны ослоор нэгэн орны өндөр албан тушаалтан амь үрэгдэж дэлхийг донсолгоно. Тэндээс хэн ч амьд гарахгүй. Ослын жинхэнэ шалтгаан илэрсний дараа манай гарагийн ХМХ шоконд орно..... Удахгүй ковидоос ч аймшигтай Цар тахал дэгдэж дэлхийг цочрооно” гэж зөнч хэлжээ.
Далдыг харагч Лайла Абдель Латиф өмнө нь Турк, Марокко зэрэг улсад болох газар хөдлөлтийг яг таг урьдчилан зөгнөж, Эквадорын үймээн самуун болон Өрнөдийн эвсэл Йемэнд цохилт өгөхийг ч.эртнээс хэлсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.
Ираны Ерөнхийлөгчийн үхлийг зөгнөсөн байжээ
2024-5-21
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.