Оросын алдартай уран гулгагч Камила Валиева урлагийн салбарт хөл тавихаа мэдэгдлээ. Тэрбээр “RU.TV” телевизийн хөгжмийн шагнал гардуулах ёслолд оролцохдоо энэ тухай зарлав. “Би ойрын үед дуу дуулахаар төлөвлөж байгаа, бэлтгэлээ эхэлчихсэн. Youungeer никтэй блогч Алексей Авдеев бид 2 нэг төсөл дээр хамтран ажиллаж байна” гэж Камила Валиева ярилаа. Харин Алексей Авдеев “Шинэ дуу маань “төрчихсөн”, энэ дуунд амжилтын нууц томъёо бий. Та нар удахгүй өөрсдөө сонсоно” гэж хэмээжээ.
Сануулахад, Спортын арбитрын шүүх (CAS) энэ оны 1 сард Камила Валиевагийн гулгах эрхийг 4 жилийн турш хассанаа мэдэгдсэн. Тэр бүү хэл Валиева одоо өөрийн дасгалжуулагч Тутберидзегийн багтай хамтарч бэлтгэл сургуулилт хийх эрхгүй, үзүүлэх тоглолт зэрэгт оролцох ч хориотой. Камила Валиевагийн энэ хориг 2025 оны 12 сарын 24-нд дуусах юм байна. Тэр болтол ажилсаг бүсгүй маань зүгээр суухгүйгээр шийдсэн бололтой.
Камила Валиева дуучин болохоор шийджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.