Монголын тамирчин, усанд сэлэлтийн спортын олон улсын мастер Батбаярын Энххүслэн Малайз улсын Куала –Лумпур хотод болсон 66 дахь нээлттэй тэмцээнээс 9 медаль хүртлээ. Түүний 9 медалийн 6 нь алт, 2 нь мөнгө, 1 нь хүрэл юм байна. 23 настай Энххүслэн энэ удаа үндэсний дээд амжилтыг 6 зайд шинэчлэн тогтоов.
Тэрбээр манай улсын аварга шалгаруулах тэмцээнээс 30 алтан медаль хүртсэн ба энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш нийт 26 удаа үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
Энххүслэн 2023 онд Хятадын Х+анжоу хотод явагдсан Азийн тоглолтоос шилдэг 8-д шалгарснаар манай Монголын тамирчдыг шинэ түвшинд гаргасан гэж хэлж болно. Тэрбээр мөн 2020 оны Дэлхийн аваргын “В” ангиллын нормыг гүйцэтгэсэн анхны монгол усанд сэлэгчээр тодорсон ба 2020 оны Токиогийн Олимпид оролцсон юм.
Монгол бүсгүй Малайзад 9 медаль хүртлээ


Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.